ЗГ: Зүүнбаян, Цогтцэций, Ханги-Мандал талд явж байгаа төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувь бууруулсан

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Зам, тээврийн яам нүүрсний тээвэрлэлтийг хэвийн явуулах, экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг багасгах, ачиж, буулгаж байгаа нүүрсний илүү зардлыг хэмнэх тал дээр ажиллаж байна. Монголын төмөр замын Зүүнбаян, Цогтцэций, Ханги-Мандал талд явж байгаа төмөр замын тарифыг 50 хувь бууруулсан. Үүнийг зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тээврийн хөлсийг бууруулсан мэт ойлгуулж байна. Энэ ойлголт буруу. Өөрөөр хэлбэл суурь бүтцийн тарифыг 50 хувь бууруулсан. Тэрнээс зам дээгүүр нь явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний тарифыг бууруулах боломж байхгүй. Яагаад гэвэл түлш гардгаараа гарна, зүтгүүр явдгаараа явна. Тэнд ажиллаж байгаа машинистууд ажилладгаараа ажиллана. Цалин хөлс хэвээр байдаг учраас зардал буурсан юм байхгүй.
Гашуунсухайтын боомт хүртэлх төмөр замын тээврийн тарифыг мөн өнөөдөр “Тавантолгой төмөр зам”-ын ТУЗ-ийн хурлаар оруулж, 50 хувиар багасгаж буй.
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.246] 2025-03-26 22:08:51
Транзит бус чиглэлийн шинэ төмөр замаа давхар чингэлэгийн төмөр замаар тавь
Зочин [198.244.151.194] 2025-03-27 19:27:21
Тэгэх хэрэгтэй