Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Aдмин / Нүүр

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нар Цусны донорын тухай хуулийн төслийг гуравдугаар сарын 31-нд өргөн мэдүүллээ.

Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлвөөр идэвхтэй донор /24-45 нас/-ын хүн амын тоонд эзлэх хувь буурахаар байгаа бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь чухал асуудал болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Цусны алба бүхий 171 улсаас 110 улс нь Цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулах тусгай хуультай байна.

Цусны донорын тухай хуулийн төсөл батлагдсанаар тус салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цусны донорын сургалт, сурталчилгаа сайжирч, орон нутагт ахиц дэвшил гарна гэж үзэж буйгаа хууль санаачлагчид танилцууллаа. Мөн цусны донорын нийгмийн халамж, урамшуулал нэмэгдэж, тоо нь өсөх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэнэ гэдгийг онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.