ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР СЭЛЭНГЭ АЙМАГТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Aдмин / Нүүр

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газартай хамтран "Өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйл" сэдэвт хэлэлцүүлэг /2025.04.02/ зохион байгууллаа. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнөөгийн манай нийгэмд хүүхэд ахуйн осолд хамгийн их өртдөг газар нь гэр бүлийн орчин, хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэмт хэргийн 70 хувийг мөн л гэр бүл, ойр дотныхон үйлдсэн байна. Иймд хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, хохирогч болгохгүйн тулд урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус чиг үүргийн бүхий л байгууллага нийлж хамтрахаас гадна эцэг эх, асран хамгаалагчдыг татан оролцуулах, тэднийг соён гэгээрүүлэх зайлшгүй шаардлага байна” гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000