ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна

Aдмин / Нүүр

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +2…+7 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +12…+17 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8-НААС 12-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 8-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи дөрөвдүгээр сарын 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.