Сүхбаатар, Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Дорнод аймгийн Баянтүмэн суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар албан хаагчид ажиллаж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхины ишээ бүрэн унтраах, шашны зан үйл хийхдээ арц, хүж, лаа, зул асааж орхихгүй байх, хог хаягдал, өнжмөл өвсийг шатаахгүй байх, халуун үнс, нурмаа ил задгай асгахгүй байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Сэтгэгдэл