Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 39200 тонн хог хаягдал цэвэрлэжээ

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийт зургаан удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн сарын 22-ноос эхлүүлсэн. Уг ажлыг энэ сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд одоогийн байдлаар 5.2 сая ам метр талбайгаас 39200 тонн хог хаягдал цэвэрлэжээ.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ ярихдаа, “Иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг гурван үе шаттай эхлүүлсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 мянга гаруй аж ахуйн нэгжээс 20 мянга гаруй нь их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Мөн 1000 гаруй СӨХ, төрийн 430, бизнесийн 2411, ерөнхий боловсролын 201 сургууль, 178 цэцэрлэг зэрэг нийт 4000 гаруй байгууллагын ажилтан, албан хаагч их цэвэрлэгээнд нэгдсэн. 14 хоногийн хугацаанд 50 мянган метр хашаа, хайс угааж, 94 мянган га газрын ногоон зүлэг цэвэрлэж, 5.2 сая ам метр талбайгаас 39200 тонн хог хаягдал устгалаа” гэв.

Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллагууд орчны 50 метр газраа байнга цэвэрлэх, хогоо ангилан ялгах, зам талбайн чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийхийг албаныхан уриаллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.117] 2025-04-07 22:22:27

Хотхонуудынхаа гадна талбай замыгг хөөстэй цэвэрлэгээ ХИЙГЭЭЧЭЭ ямар муухай юм бэ даги дайр болсон нохойн хэвтэш, гахайн хороо байх юмаа СҮХБААТАР ДҮҮРГИЙН 10-Р ХОРООНООС ХОЙШ ХОТХОНУУД ҮНЭН ЗАВААН ЮМАА САЙХАН САН САНДАА БИЧЛЭЭ ШҮҮ БИТГИЙ ЭРВААТААД БАЙГААРАЙ

Зочин [202.126.89.117] 2025-04-07 22:18:29

СҮХБААТАР ДҮҮРГИЙНХЭН ХОТНУУДЫНХАА ГАДНА ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЭЧЭЭ УГААГААЧЭЭ ЯМАР МУУХАЙ ЮМ БЭ ИЧЭЭЧЭЭ ХОТЫН СОЁЛЫГ ХОГИЙН САВ БОЛГОСОН ХОТХОНЫ СӨХ-ҮҮДИЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ ХҮМҮҮС ЦЭВЭР ОРЧИНД АМЬДРАХ ЁСТОЙ БИЗДЭЭ СҮХБААТАР ДҮҮРЭГ 10-Р ХОРООНООС ХОЙШ ХӨӨСТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГЭЭЧЭЭ ЦУЛ ӨМХИЙ САМХАЙ ХИР БУРТАГ ҮНЭН ГУТАМШИГ ЮМАА


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.