Сайд асан Ж.Сүхбаатарыг цагаатгаж, А.Ганхуягийг гэм буруутайд тооцов

Ногоон автобусны гэх хэргийн шүүх хуралдаан 20 гаруй хоног үргэлжилж, өнөөдөр ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын байранд шийдвэрээ танилцууллаа. Улмаар УИХ-ын гишүүн, “Түгжрэлийн сайд” асан Ж.Сүхбаатар нарын есөн хүнийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгажээ. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээл, Г.Энхтайван, Ж.Эрдэнэбат, Ким Ги Бом, Ли Жон Соб, Мөнхбаяр, Алтаншагай нарыг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгав.
Харин "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 болон 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, улсын яллагч эрүүгийн хариуцлагыг уншиж байна.
Улсын яллагчийн зүгээс А.Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, нийт долоон жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ. Ийнхүү шүүх дээрх шийдвэрийн үндэслэл, ял шийтгэлээ шийдвэрийн тогтоолдоо тусгахаа илэрхийлж, түр завсарлаад үргэлжлээд байна.
Сэтгэгдэл
Zochin [59.153.114.133] 2025-04-10 11:56:00
7 jiliin yal tuluvluud 2 jileer yallana.Suusan hugatsaag ni oruulaad 1.6 jiliig tensen hargalzah geed l duusaa
тайж [139.5.218.23] 2025-04-09 19:51:27
хадгаламж банкны хэргийн мартагдсан хувилбар боллоо доо...
Ах нь [66.181.161.33] 2025-04-09 17:53:29
Нэг нь даах ёстой.. бүлэг хэрэг болно.. гээд заагаад өгчихдөг гоё хуультай..амар ш тээ.. амралтын газар эсвэл сувилалд аваачдаг гэсэн