СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Гэрээс чинь ус алдаад байна” гэж худал хэлж айлд ороод, хулгай хийжээ

Дархан-Уул аймагт “Гэрээс чинь ус алдаад байна” гэж худал хэлж айлд ороод хөөрөг хулгайлжээ
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
- 2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэх,
- 2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлах,
- 2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах,
- 2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна.
Дээрх гэмт хэргүүдийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна.
Сэтгэгдэл