Он гарснаас хойш гал түймрийн улмаас долоон хүний амь нас эрсэджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 72 цагийн хугацаанд шар өвс шатсан 25 дуудлага бүртгэгдсэн байна. Хуурайшилтын зэрэг нэмэгдэж, ой хээрийн гал түймрийн эрсдэл дагуулж байгаа тул нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар НОБГ-аас мэдээллээ.
Энэ талаар НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар "Улаанбаатар хотод объектын гал түймэр ихсэх хандалагтай байна. Он гарснаас хойш энэ төрлийн 767 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, иргэн аж ахуйн нэгж байгууллагын 88.8 тэрбумын өмч хөрөнгийг хамгаалсан. Харамсалтай нь, гал түймрийн улмаас дөрвөн том хүн, гурван хүүхэд долоон хүний амь нас эрсэдсэн. Гал түймрийн шалтгааны тухайд 45 хувь нь ил галаас, 29 хувь нь цахилгаан ашиглалтын угсралтыг буруу зөрчсөнөөс, 17.6 хувь нь яндангийн цоонолтоос болсон" гэлээ.
Сэтгэгдэл