Цахим ажлын зараар иргэдийг залилжээ

Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг тогтмол өсөж байгаа. Өнгөрсөн долоон хоногт иргэн “Б” нь фэйсбүүкт “Онлайн ажил байна” гэх зар мэдээлэл байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдээс урьдчилгаа мөнгө болох 5000-15000 төгрөгийг шилжүүлсэн тохиолдолд ажилд оруулна гэх нэрийдлээр иргэдийг залилжээ.
Олон удаагийн үйлдлээр банкны харилцах дансаар мөнгө шилжүүлэн авсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтын хүрээнд иргэн “Б” бусдыг хуурч мэхлэн нийт 62 удаагийн үйлдлээр иргэдийн эд хөрөнгийг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.212] 2025-04-15 05:12:40
Улс төрчиддөө залилуулж байгаа тэнэг ард түмэн шүү дээ