УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД САНХҮҮГИЙН ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээл, санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх болон хүрээлэн буй орчны төлөвлөлтөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Тиймдээ ч төрийн албан хаагчид болон удирдах албан тушаалтнууд санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх тухай мэдлэгтэй байснаар иргэд рүү чиглэсэн бодлого, арга хэмжээ илүү үр дүнтэй байдгийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлсэн үгэндээ онцолсон.
Сургалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга М.Буяндэлгэр санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн бол Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллүүд хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл, мэдлэг олголоо. Сургалтын хувьд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийг санхүүгийн мэдлэг, мэдээллээр хангах, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таних, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцоллоо.
Сэтгэгдэл