Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг нээх ёслол болно

2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэе.
08:30 цагт:
Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Монгол кино судлал" Олон Улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд болно.
14:30 цагт:
Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол Холидэй Инн-д болно. Холбогдох утас: 99294441, 88032888
БУСАД
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
-Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
-“Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд гарч байна.
-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Орон нутагт:
15:00 цагт: Mongolia photo week-2025” Завхан гэрэл зургийн үзэсгэлэн аймгийн музейд нээнэ.
-Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл