Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох ажээ.

Ерөнхийлөгч тавдугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөх юм байна.

Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.

Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцох юм байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [202.21.120.62] 2025-05-05 15:32:46

Ах дүүгийн найрамдалт улсынхаа ялалтын баярт оролцох нь энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын ирээдүйд чухал алхам болно гэж үзэж байна.Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг дайнд оролцож байсан ахмад дайчид болон эх орноо хамгаалж байгаа цэргийн нийт бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэе.

Зочин [66.181.177.133] 2025-05-05 14:49:51

Ээ гөлөг дрондуулавдаа

Ерөнхийлөгч ба ОУЭШ 2-ын бодлого зөрөвш. [66.181.160.58] 2025-05-05 14:33:32

Ерөнхийлөгчийн цуваа очиж л байна, бусад нь хуцаж л байна. Монголын Ерөнхийлөгч Москва очиж л байна, муу Эрдэнэбалсүрэн ОУ-ын Эрүүгийн шүүхэд хэцүүдэх л байх. Ёстой нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгэх болох байхдаа. Ер нь цаашдаа Монгол-Оросын харьцаа ихэд хөгжих бололтой. Мань хүн Брюсселээс бүлтгэр нүдтэй, дэлдгэр чихтэй болоод ирэх болов уу. Нутагтаа эртхэн буцаж ирэхээ бодож байгаа байхдаа.

Иргэг [66.181.186.163] 2025-05-05 14:17:18

Яргачин дээр улсаа сүйрүүүэлгч мал очиж Монгол түмнээ доромжлуулах нь.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000