Л.Гантөмөр: Ардчилсан нам Ж.Баярмаа гишүүний асуудлаар далимдуулсан юм байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье

Aдмин / Улстөр

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр сүүлийн үед олны анхаарлыг татаад буй асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Бүх ажил хуулийн хүрээнд явах ёстой. Бид ажлаа хиймээр байна. Гадна, дотно нөхцөл байдал амаргүй байна. Нүүрсний үнэ 40 хувь унасан байна. Намрын ажлууд хүлээгдэж байна.

Наанадаж ноолуурын экспортоо яах юм бэ гэх мэтчилэн асуудлууд байна. Төлөвлөсөн ажлууд явах ёстой. Тэрнээс биш нэг асуудлыг нэг долоо хоног, хоёр долоо хоногийн хэрүүл болгоод явах нь ямар ч утга учиргүй юм.

Ардчилсан нам Ж.Баярмаа гишүүний асуудлаар далимдуулсан юм байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Бүлгийн дарга ч гэсэн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна лээ. Ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо л ярих ёстой. Би ярих нь зөв үү. Би УИХ-ын микрофон дээрээс байр сууриа илэрхийлж болно" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.193] 2025-05-06 22:36:05

Ха ха новшийн өлөн хулгайч юу гэж хуцнам

зочин [66.181.189.220] 2025-05-05 19:00:35

Оросуудтай хамтарч ажиллах зөв нэг улсын хэт хараат байдалд орчихсон тэнцвэржүүлэх алхам хийх хэрэгтэй

Oyut [66.181.160.121] 2025-05-06 18:29:32

Demjij baina.

Зочин [202.9.46.105] 2025-05-05 17:02:30

Улс төр гэх бохирын савд хаврын түймэр маналзаж, улаан хөхөөрөө ялгарах цаг ирж байна шүү.

Зочин [86.85.55.114] 2025-05-05 16:37:27

Тэнэгдүү гар чинь оросуудад зах зээлээ өгөх гэж мухаран улайраад. Уранаас эх орноо аврах тал дээр тэгж улайраасай

Зочин [66.181.191.37] 2025-05-06 22:02:15

Гантөмөр бол хамтарсан засгийн газрыг аль болохоор үр дүнтэй ажиллуулья, улс орон ард иргэдийн төлөө юм хийе гэж боддог хүний нэг мэт санагддаг, АН дотор ч ийм хүн маш ховор, Ихэнх нь засгийн газрын ажлыг нурааж улс орноо хорлохыг л бодно Баярмаа мэт шиг хэрүүл өдөж,хуруугаа гозогнуулахаас өөр юм чадахгүй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000