ТЦА: Хүүхэд мөргөөд зугтсан хэргийг шалгаж байна

Цахим орчинд цэнхэр өнгийн авто машин явган хүний гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас ослыг бүртгэн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна гэх мэдээлийг өглөө.
Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 7-ны 07.00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд "Х Элентра" маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд тухайн жолоочийг олж тогтоосны дараагаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.
Осол гаргачихаад хэргийн газрыг орхиж явах нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “камерийн систем Монголд хөгжсөн гэдгийг иргэд ухамсарлаагүй байна. Зугтсан хүнийг барихад маш хялбар болсон. Түүнчлэн мэдээллийг хүмүүс хурдан шуурхай өгдөг болсон.
Ийм машин осол гаргалаа гэх мэт мэдээллийг шуурхай өгдөг. Өөрөөр хэлбэл нийгмийн идэвхи сайн болж байгаа. Тэгэхээр зам тээврийн осол гаргасан хүмүүс хэргийн газрыг орхиж битгий зугт. Гэмт хэргийн газар заавал ул мөр үлддэг учир угаасаа тухайн хүн баригдах нь гарцаагүй. Авто аваарын гэмт хэрэг санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэмээн хүндэрдэг.
Хэрэв хүн дайраад алсан тохиолдолд авто аваарын гэмт хэргийг санамсар болгоомжгүй үйлдсэн гээд 3-5 жилийн хорих ял оноодог. Ингээд ялынхаа 30 хувийг эдлэх юм бол тэнсэн харгалзахаар гаргадаг. Тэгэхлээр энэ бол зөөлрүүлэх гэмт хэрэг юм.
Хэрвээ тухайн хүн зугтаах юм бол санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан гэх зүйл ангиар ороод 5-10 жил хүртэлх хугацаагаар яллах, мөн дахиад хүний амь нас хохироосон бол 5 жилийн ял өгдөг. Нийлээд 13-15 жилийн ял өгнө" гэх мэдээллийг өгч байв.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
хуц [66.181.185.196] 2025-05-07 17:33:09
хууль нь юу вэ хүн алсан бол 3-5 жил санамсаргүй хаха ийм хуультай болохоор эргүү дагзнууд ихл болно
Зочин [103.57.95.16] 2025-05-07 15:33:36
улаан гэрэл дайраад гарцаар гарч байгаа хүмүсийн урдуур хар хурдаараа давхиад гардаг оркууд УБ-т хэдэн мянгаараа байгөө ... энэ олон камерыг харж хянаж байгаа хүмүүс, дээр нь замын цагдаа нар яагаад энийг тоодоггүй юм бүү мэд ...
Зочин [103.14.38.74] 2025-05-07 14:58:55
5 сарын 6-ны өглөө 7.20 үед яармагийн 1 буудал явган хүний ногоон гэрэл асаад 1, 3 эгнээний машинууд зогсчихсон байхад 2 эгнээний машин шууд давхиад гарсан. Азаар хүн гэмтсэнгүй. Анхааралтай байгаач