Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 30 гишүүнтэй, хоёр дэд хороотой ажиллана

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.
Долоодугаар сарын 9-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг хуулиар хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллах найман Байнгын хороог байгуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнд Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороог байгуулахаар тусгасан.
Мөн энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог 30 гишүүнтэй байгуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл