Нутгийн зарим хэсэгт шүлхий өвчний тохиолдол бүртгэгджээ
Нутгийн зарим хэсэгт шүлхий өвчний тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал, Мөрөн, Баян-Овоо сумдад болон Дорноговь, Төв аймагт шүлхний өвчний голомт бүртгэгдсэн байна. Тиймээс орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас тандалт мэдээллээр, сүргийн голомтыг дарах байдлаар вакцинжуулалтыг хийсэн байна. Энэ намар нутгийн хойд хэсгээр вакцинжуулалтыг бүрэн хийсэн бол зүүн хэсгээр дуусах шатандаа явааг мал эмнэлгийн ерөнхий газраас хэлж байгаа юм.
Мал эмнэлгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар "Бог малын дунд вирусийн халдвар явахаар бүх мал өвчилдөггүй. 20-30 хувьд шинж тэмдэг илрээд, намжмал байдалд ордог. Энэ явцад байгалийн дархлаа тогтдог. Бид зэрлэг амьтад дээр тандалт, судалгаа явуулсан. Ганц нэг зээрэн дээр илэрсэн. Ер нь вирусийн эргэлт зүүн бүс нутагт бий" гэв.
















































.jpg)
















Сэтгэгдэл