Г.Занданшатар: Монголчууддаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн мэнд дэвшүүлье

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн мэнд дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ:

XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд эцэг өвгөдийн суу залийг бадраан, эртний Хүннү гүрнээс уламжилсан эзэн Чингис хааны алтан төрийн гал голомтыг сэргээн мандуулсан билээ.

Энэ өдөр Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан юм. Орчин цагийн Монгол Улсын Засгийн газрын түүх ийнхүү эхэлж, алтан аргамжийн бодлого тасралтгүй батжин бэхэжсээр өнөөдрийг хүрчээ.

Туурга тусгаар улсаа сэргээн мандуулахын төлөөх үе үеийн эх орончдын баатарлаг үйлсийг эргэн дурсаж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж, үндэстний ой санамжаа тодотгон тодруулж байх учиртай.

Элэг нэгт монголчууддаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Мөнх хөх тэнгэрийн дор улс гэр минь мөнх оршиж, хотол даяар амар түвшин жаргах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.