АН-4:11 О.Цогтгэрэл цаг үеийн улс төрийн асуудал болон намын дотоод сонгуулийн талаар мэдээлнэ

Aдмин / Улстөр

2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт: “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” цуврал хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.

11:00 цагт: Хүний эрхийн үндэсний комисс Сар шинийн баяраар зарим аймагт хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбоотой хэвлэлийн хурал ХЭҮК-ын хурлын танхимд болно.

11:00 цагт: 4:11 Ардчилсан намын мэдээллийн цаг хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл оролцож цаг үеийн улс төрийн асуудал болон намын дотоод сонгууль зохион байгуулах талаар Төрийн ордны III давхарт мэдээлнэ.

11:00 цагт: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага, эмч нар "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс УИХ-ыг тараах асуудлаар санал асуулга явуулах, цуглаан зохион байгуулах талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас Цагдаагийн байгууллагад хийсэн хяналт шинжилгээ болон Цагдаагийн алба хаагчаас үйлдсэн хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар “Глобал бизнес центр”-т мэдээлэл хийнэ.

-Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилготой хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг энэ сарын 28-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулж байна.

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

-"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна.

-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.

-Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд гуравдугаар сарын 5-ныг хүртэл гарна.

-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн гуравдугаар сарын 16-ныг хүртэл Богд хааны ордон музейд гарна.

Хилийн чанадад:

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.