Ч.Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ

Aдмин / Эдийн засаг

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Чойндонгийн Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд 6-р сарын 5-15-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болж байна.

Монголын нэрт зураачдын нэг тэрээр реалист чиглэлээр уран бүтээлээ туурвиж, байгалийн сэдэвт болон хөрөг зургийн төрлөөр дагнан ажилладаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд ихэвчлэн шинэ бүтээлүүдээ дэлгэжээ. Монголын байгаль, ёс заншил, тал нутгийн сүр хүч, амар амгалан уур амьсгалыг уран сайхны өндөр түвшинд илэрхийлдгээрээ түүний бүтээлүүд онцлог. Нүдээр харж буй бишрэм бүхнийг бийрийн үзүүрээр бодит мэт буулгах түүний бүтээлүүд амьдралын олон талт дүр төрхийг өөрийн өнцгөөс харуулж, реализм, классицизм, романтизмын уламжлалыг бүтээлчээр шингээсэн байдаг билээ.

зураг

Зураач Ч.Хүрэлбаатар нь 1979 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1987 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Урлагийн академийн Уран зургийн ангийг тус тус төгсжээ.

“Ягаан үдэш” үзэсгэлэн ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2026 оны 6-р сарын 15-ныг дуустал олны хүртээл болох тул урлаг сонирхогч та бүхнийг морилон саатахыг хүсье.

зураг

зураг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.