Монголын крикетийн эмэгтэй баг тамирчид ОУ-ын тэмцээний анхны ялалтаа авлаа

Aдмин / Спорт

Монголын крикетийн үндэсний шигшээ баг ACC Women's Premier Cup 2026 тэмцээнд анх удаа оролцож, Бахрейны шигшээ багийг 3 викетээр буулган авснаар олон улсын тэмцээн дэх түүхэн анхны ялалтаа байгууллаа.

Тус тэмцээн нь 2026 оны зургаадугаар сарын 3-13-ны өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн крикетийн холбооны (ACC) дор явагддаг эмэгтэйчүүдийн томоохон тэмцээнүүдийн нэг юм.

ACC Women's Premier Cup 2026 тэмцээнд Азийн 18 улсын шигшээ баг оролцож байгаа бөгөөд шилдэг багууд Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авахын зэрэгцээ Азийн наадамд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.