Японы зүүн хойд нутагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Японы зүүн хойд эрэгт өнөө өглөө 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн хэдий ч цунамийн аюулын түгшүүр зарласангүй. Түүнчлэн хүний амь нас хохирсон тухай мэдээлэл одоогоор ирээгүй, цөмийн байгууламжуудад ямар нэгэн доголдол үүсээгүй байна гэж албаныхан мэдэгджээ.
Японы Засгийн газар Тохокү бүс нутагт болсон газар хөдлөлтийн талаарх мэдээллийг цуглуулах шуурхай баг байгуулжээ. Мөн гамшгийн уршгийг арилгах, тусламж үзүүлэх ажиллагаанд бэлэн байгааг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Минорү Кихара сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн голомт Иватэ мужийн эргээс 50 орчим км-ийн гүнд бүртгэгджээ. Газар хөдлөлтийн улмаас далайн түвшинд ялимгүй өөрчлөлт орохоос бусдаар цунамийн аюул нүүрлэхгүй гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлжээ.
Японы газар хөдлөлтийн эрчмийг хэмжих 0-7 хүртэлх шатлалаар хамгийн хүчтэй чичиргээ Аомори мужид 6-гаас дээш түвшинд мэдрэгдсэн байна.
Г.ЭНХ-ОД
“Tohoku Electric Power” компанийн мэдээлснээр, тус компанийн Оногава болон одоогоор ажиллахгүй байгаа Хигашидори цөмийн цахилгаан станцуудад ямар нэгэн доголдол илрээгүй байна. Мөн “Tokyo Electric Power” болон бусад компаниудын ойролцоох цөмийн байгууламжуудад доголдол гараагүй гэж Цөмийн зохицуулалтын газраас мэдээлжээ.












.jpg)





















































Сэтгэгдэл