“Б.Хуягийг Сингапур, Хонконгийн хооронд явааг тогтоосон”
Одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь түүний шадар туслахаар нь ажиллаж байсан одоогийн БШСУ-ны яамны дэд сайд Б.Тулгын төрсөн ах Б.Хуяг болон Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа. Гэтэл өчигдөр зарим хэвлэлд Б.Хуягийг баривчилж саатуулсан тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн юм.
"Өдрийн сонин" өнөөдөрийн дугаартаа дээрх мэдээллийн талаар албаны эх сурвалжаас тодруулга авч нийтэлсэн байна. Тус мэдээлэлд “Н.Энхбаярын хилээр гаргах эрхийг нь хассан. Үүнтэй холбоотойгоор МАХН-аас ийм мэдээлэл гарсан бололтой. Мэдээлэл хаанаас гарсныг тогтоосон. Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг хайж байгаа. Тэднийг хаана байгааг мэдэж байгаа. Б.Хуягийг Сингапур, Хонконгийн хооронд явааг өнгөрсөн өвөл тогтоосон. Байршил, утсаа байнга сольж яваа болохоор одоохондоо барьж чадахгүй байна” гэжээ.
Н.МЯГМАР
Сэтгэгдэл