Гэр бүлээс гадуурхи харилцаанд хариуцлага тооцох тухай хуулинд тусгагдаагүй гэв
"Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэвэл хариуцлага тооцно" гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн олон нийтэд цацагдсан билээ. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайгаас тодруулахад "Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 13.11-д Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд хүүхэдтэй атлаа өөр этгээдтэй эр эмийн харьцаа тогтоож, нэг ам бүлд хамтран амьдарч байгаа нь хүүхдийн язгуур эрхийн зөрчил гэж үзнэ гэж заасан байгаа. Ажлын хэсэг энэ заалт дээр засвар өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Уг хуулийн төсөлд хуулиар хариуцлага хүлээлгэх санкц тусгагдаагүй болно. Харин дээрх заалт нь ёс зүйн хариуцлагын шинжийг агуулж байгаа юм” гэжээ.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл