Дэлхийн хамгийн том агаарын хөлөг нислэг үйлдэнэ

Д.Тулга / Орон нутаг

gadaad

Дэлхийн хамгийн том агаарын хөлөг тун удахгүй анхны нислэгээ үйлдэх гэж байна. "Айр-Ландер-10" агаарын хөлгийн загварыг анх 2009 онд гаргаж байсан бөгөөд АНУ цэрэг армийн зориулалтаар үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ. Гэвч "Айр-Ландер-10"-г цэргийн зориулалтаар ашиглах төлөвлөгөө хэрэгжээгүй учир зорчигч тээврийн хөлөг болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.

Ямар ч гадаргуу дээр аюулгүй газардах чадвартай "Айр-Ландер-10" нь эдийн засгийн хэмнэлттэй гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. Нэг дор 10 тонн ачаа тээшийг 48 зорчигчийн хамт тээвэрлэх чадвартай "Айр-Ландер-10" ирэх долоо хоногт анхны аяллаа хийх аж.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.