Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болж байна

Д.Тулга / Эдийн засаг

birj

Монголын хөрөнгийн бирж санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудтай хамтран анх удаа “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд:

1. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа Таван толгой ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээр МУ-ын сайдын ажлын албаны дарга Б.Цогтгэрэл олон нийтэд илтгэл тавьж, шинэ мэдээлэл өгнө.

2. Хувьцаа, нэрийн данс, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, чадварыг сайжруулах, хувьцааны хөрөнгө оруулалтад биечлэн идэвхитэй оролцох явдлыг нэмэгдүүлэх үүднээс Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон нэр бүхий хүмүүст Үнэт цаасны компаниудын зүгээс үнэ бүхий хувьцааны багцыг бэлэглэж, хувьцааны арилжаанд оролцох эхлэлийг нь тавих юм.

3. Иргэд болон аж ахуйн нэгжүүдэд зориулан хөрөнгийн зах зээлээс мөнгө олох боломж, ногдол ашгийн мэдээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, брокерийн болон төлбөр тооцооны данс нээх үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, иргэдийн сонирхсон бүх асуулт, санал хүсэлтэд хариулт өгөх юм байна.

Үнэт цаасны зах зээлийн бүх оролцогч талуудын хамтарсан энэхүү арга хэмжээнд Сангийн дэд сайд, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга болон бусад албаны хүмүүс оролцож, үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогыг танилцуулж, тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцын талаар олон нийтэд мэдээлэл өгөх юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.