Японы Засгийн газраас 690 сая орчим төгрөг хандивлалаа

Д.Тулга / Эдийн засаг

Gadaad hergiin yamӨнөөдөр Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” танхимд Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжаар хэрэгжих “Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-д гарын үсэг зурах ёслол боллоо. Ёслолд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, тэргүүтэй албаныхан оролцов.

Япон Улсын Засгийн газрын Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд 41.8 сая иен буюу 690 сая орчим төгрөгийг хандивлаж байгаа аж. Уг төслийн хүрээнд Монголын Үндэсний музейд олны хүртээл болж ирсэн манай орны эртний түүх, соёлын үнэт зүйлсийг зохистой хадгалж хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх аж. Тодруулбал, үзмэр ариутгах, цэвэрлэх төхөөрөмж, чийгшүүлэгч, чийг бууруулагч, гүн хөлдөөгч зэргийг нийлүүлснээр тус музейн түүхэн болон үнэт үзмэрүүдийг сэргээн засварлах, шинэчлэн сайжруулах боломжтой болжээ. Өнөөдрийг хүртэл Япон Улсаас манай улсад нийт 1 тэрбум 560 сая орчим иен буюу 25.7 тэрбум орчим төгрөгийн Соёлын Ерөнхий буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд энэ удаагийн төсөл нь 25 дахь нь болж буй юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.