Орон нутгийн 100 сэтгүүлчийн уулзалт болов

Д.Тулга / Боловсрол

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо”-ноос зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн 100 сэтгүүлчийн уулзалт өчигдөр боллоо. 21 аймгийн радио, телевиз, сонины сэтгүүлч, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнууд оролцсон энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Орон нутгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай хөтөлбөр батлахаар төлөвлөсөн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүссэн юм.

Мөн аймгийн радио, телевизийн нэвтрүүлгийг тухайн аймгийн сумдад хүргэх техникийн боломжийг бүрдүүлэх, аймгийн телевизүүдийн нэвтрүүлгийн тодорхой хэсгийг Улаанбаатарт цацах, орон нутгийн шуурхай мэдээллийг орон даяар дамжуулах эрхзүйн болон техникийн боломжийг бүрдүүлэх, сумын шуудангийн үйл ажиллагааг сумын захиргаа болон иргэдийн хяналтад оруулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд хамтарч ажиллана. Төрийн мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнуудын үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд уулзалтад оролцохдоо илэрхийлэв.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.