Буриад сурын харваанаас гоц мэргэн төржээ

Д.Тулга / Спорт

buriad surБуриад сурын харваа өчигдөр болж, дүнгээ гаргасан. Энэ жилийн буриад сурын харваанд 160 харваач найман зурхайд цэц мэргэнээ сорьжээ. Харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Баяндун сумын харваач, буриад сурын хошой мэргэн О.Сүхбаатар түрүүлж гоц мэргэний болзол хангасан байна. Удаад нь Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, “Хангарьд” спорт хорооны харваач Н.Өлзийхутаг, “Алдар” спорт хороо харваач Б.Батбаатар нар оржээ. Эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн уугуул, Сүхбаатар дүүргийн тамирчин Ж.Нямдаваа түрүүлж хошой мэргэн боллоо. Дорнодын Хөлөнбуйр сумын харваач Ч.Гандаваа дэд байрт шалгарсан бол Өмнөговь аймаг Баяндалай сумын харваач Б.Сугар гуравдугаар байрыг эзэлжээ.

Энэ жилийн буриад сурын харваагаар Н.Өлзийхутаг, Д.Чулуунбаатар, Ж.Баттөмөр нар спортын мастер, Б.Мөнхтөр, Ж.Болд, Б.Пүрэвсурэн, З.Сүлдболд, Б.Пүрэвжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбаатар, Э.Ганчулуун дэд мастер цолны болзолыг хангажээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000