Г.Азбаяр: Бүх махаа гар аргаар татаж, “ГЭРИЙН БУУЗ” хийж байна
Бид энэ удаа “Тэлмэн арвай” ХХК-ийн гэрийн бууз, баншны цехээр зочлон сурвалжиллаа. Сар гаруй хугацааны дараа сар шинийн баяр болох гэж байна. Сар шинийн баяр гэлтгүй иргэд өдөр тутмынхаа хүнсний хэрэглээнд бууз, банш авч хэрэглэдэг. Гэхдээ 100 хувь гар аргаар хийсэн, тодруулбал бүх махыг нь гараар татаж, гурилыг нь гараар зуурч хийсэн бууз, банш төдийлөн элбэг биш. Ихэнх бууз, баншны үйлдвэрүүд махныхаа тодорхой хувийг машиндаж бэлтгэн, багаахан хэсгийг нь гараар татан хольдог. Харин “Тэлмэн арвай” ХХК-ийнхан “Гэрийн бууз”, “Гэрийн банш” нэрийн бүтээгдэхүүнүүдээ яг л айл өрхүүд гэртээ хэрхэн буузаа хийдэг тэр технологиор, тоног төхөөрөмж ашиглалгүй хийдэг юм байна.
Мөн жинхэнэ монгол буузныхаа амт чанарыг гаргахын тулд үхрийн махыг зөвхөн давс, сонгино, усаар амтлан хийдэг гэлээ. Монгол улсын стандартад нийцсэн, МХЕГ-ын лабораторид шинжлүүлсэн үхрийн махаа тэд бүлх, хальс, булчирхай, булчин мах зэргээс нь мөн л гар аргаар нарийн ялгаж авдаг тул амт нь илүү нарийн гардаг аж. Машиндсан махтай буузанд бүлх, хальс зэргийг хамтад нь машиндаж хийсэн байдаг тул мах яг цэвэр амт, шим тэжээлээ хадгалагдаж чаддаггүй юм байна. Бид “Тэлмэн арвай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Азбаяртай ярилцлаа.
-МАХНЫХАА БҮЛХ, ХАЛЬС, БУЛЧИН МАХ, БУЛЧИРХАЙ
ЗЭРГИЙГ БҮГДИЙГ НЬ ТҮҮДЭГ-
-Танай үйлдвэрлэлийн бүх үйл явц гар аргаар явагдаж байна уу?
-Тийм ээ. Гурилаа зуурах, элдэх, чимхэх, махаа татах, амтлах гээд бүгд гар аргаар хийгдэж байна. Монголд гараар татсан бууз маш ховор. Бууз хийдэг компаниуд ихэвчлэн буузны махныхаа 20-30 хувийг гараар татсан байдаг бол үлдсэн 70-80 хувийг нь машиндсан махаар хийдэг бололтой юм билээ.
-Бууз, баншаа хийж байгаа махныхаа чанарт ямар стандарт шаардлага тавьдаг вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан үйлдвэрлэл явуулах дүрэм, стандарт шаардлага гэж бий. Энэ бүхнийг бүрэн хангаж байхын зэрэгцээ бид махныхаа гарал үүслийн гэрчилгээтэйгээр Мэргэжлийн хяналтын лабораторид шинжлүүлнэ. Үүний дараа дүгнэлт гарч, хүнсний үйлдвэрлэлд нийцнэ гэдгийг зөвшөөрнө. Дүгнэлтэд нийцсэн махаараа буузаа хийнэ дээ.
-Гаднаас худалдаж авч байгаа буузны маханд идэх юм байхгүй, бүлх, хальсаар дүүрчихсэн байдаг гэдэг дээ. Танайх энэ асуудалд ямар шийдэл олсон бэ?
-Нэг үхрийн мах ойролцоогоор 150-200 кг байдаг. Гэтэл үүнээс ойролцоогоор 15 орчим кг хальс гардаг. Машиндсан махаар бууз хийдэг үйлдвэрүүд махаа ялгаад л шууд хальстай нь машиндчихаж байгаа шүү дээ. Хоёрдугаарт хальснаас гадна булчин мах, булчирхай, бүлх гэж бий. Бүгдийг гар аргаар хийж байгаа тул үүнийг анхааралтай ялгана. Бид цаашид ялгаж авсан булчин махаараа фитнесс бууз хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Гар аргаар татна гэхээр их хугацаа шаардах байх. Өдөртөө нэг хүн хэдэн кг мах гараар татдаг вэ?
-Нэг хүн ажлын найман цагийн хугацаанд 30-35 кг мах татаж амждаг. Маш их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг нь үнэн. Баншны махыг гараар татна гэдэг бүр хүндрэлтэй. Хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж удаан байдаг ч бид чанартай бүтээгдэхүүн гаргаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.
-ДЭЛГҮҮРҮҮДЭД 6800, ХҮРГЭЛТЭЭР 6000 ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА-
-Одоо танай цехэд яг хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Манай үйлдвэрт 30 орчим хүн зорилтот зах зээл дээрээ ажиллаж байна.
-Гараар татаж хийж байгаа учраас зардал арай илүү байх болов уу? Үүнийгээ дагаад үнэ нь өсөх үү?
-Чанартай бараа гээд өндөр үнэтэй гаргаад тавибал зах зээл дээр зарагдахгүй. Одоо зарагдаж байгаа буузууд 4000-8000 төгрөгийн хооронд байдаг юм байна. Бид ашиг амсах төдийд л 6800 төгрөгөөр зарж байгаа юм. Хүргэлтээр 6000 төгрөгөөр зардаг. Мэдээж энэ үнэд ажилчдын цалин, байр сууцны үнэ, тог цахилгаан, мах, гурил, давс, хайрцаг шошго, худалдааны үнэ гээд маш их юм шингэж байж үйлдвэрлэлээс гарч байгаа шүү дээ. Өдрөөс өдөр ирэх тусам юмны үнэ нэмэгдэж байна. Есдүгээр сард махны үнэ ойролцоогоор 4500 орчим төгрөг байсан бол өнөөдөр 5800 дээр тогтчихлоо. Анх бид гурил авч байхад 28 мянга байсан бол өнөөдөр 32 мянган төгрөг байна. Тухайн үед бид зах зээлийнхээ ханшийг тооцоолоод компаниудтай гэрээ хийчихсэн, нэг үнийн бодлого барина гэсэн санаатай байсан. Гэтэл бид үнээ бариад байдаг, хийж байгаа бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өсөөд байх жишээтэй.
-Яагаад хүргэлтээр борлуулахад хямд байгаа юм бэ?
-Үнийн зах зээл гэж нэг юм бий. Зах зээл дээр очиход борлуулж байгаа дэлгүүрүүд 20-25 хувийн ашиг авдаг. Гэтэл бид хэрэглэгчиддээ хүргэхийн тулд сүлжээ дэлгүүрээр борлуулж таарна. Тэгэхээр л тэдгээр дэлгүүрүүд бидний бараан дээр зайлшгүй ашгаа нэмэх болдог. Хоёрдугаарт, 11 дүгээр сарын 25-нд нийлүүлсэн барааны мөнгөө бид 12 дугаар сарын сүүлээр авдаг. Тэгэхээр 11 дүгээр сард зарагдсан нэг буузны мөнгөө бид нэг сарын дараа олж авдаг. Тэр хүртэл тухайн дэлгүүрийн дансанд байж л байдаг. Бизнес хийхэд энэ мэтээр хүндрэлүүд их гардаг. Мэдээж үүнийг давж байж бид цаашаа явна. Цагаан сарын дараагийн үеийг давчихвал бид цаашаа ажрахгүй явна гэж бодож байна.
-ГАРААР ТАТСАН МАХ ЯГ Л АМТАА ХАДГАЛЖ ЧАДДАГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН
ХУВЬД Ч ШИМ ТЭЖЭЭЛТЭЙГЭЭ БАЙНА-
-Одоо бүтээгдэхүүнээ ямар дэлгүүрүүдээр зарж байгаа вэ?
-Манайх бүтээгдэхүүнээ 80 гаруй сүлжээ дэлгүүр, 40 гаруй гэрээт дэлгүүрээр худалдаалж байна. Гэхдээ хамгийн их борлуулалт авч байгаа сүлжээ бол захиалга юм. Таньдаг мэддэг хүмүүс маань хаягаараа захиалж авдаг.
-Гар аргаар татсан бууз, банш гадуур үнэхээр ховор байдаг. Байнгын хэрэглэгчдээс чинь санал сэтгэгдэл их ирдэг байх?
-Манай буузыг хүмүүс хамгийн эхлээд идэж үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Хүмүүсийн толгойд олон буузны төрлийн бүтээгдэхүүний маркетинг хүрчихсэн байдаг. Гэхдээ өнгөрсөн гурван сарын хугацаанд нэг худалдаж авсан хүмүүс дахиад заавал худалдаж авч байна. Та ч бас тун удахгүй манай буузыг захиалах байх. Ер нь манайх шиг 100 хувь гар аргаар хийсэн бууз, баншны үйлдвэрүүд ингэж гарч ирчихээд л тууштай үйл ажиллагаа явуулж чадахгүй унах нь их. Учир нь тэд сүлжээ дэлгүүрүүд болон үнэ дээрээ унадаг. Хэтэрхий өндөр үнээр зарахаар хэрэглэгчид худалдаж авч чадахгүй шүү дээ.
-Ашгаа бодвол бусад үйлдвэрүүдийн адил махаа машиндаад л автомат машинаар хийгээд явж болно шүү дээ. Яагаад гараар татахыг сонгов?
-Бууз гэдэг хүндэтгэлийн хоол шүү дээ. Бид энэ хүндэтгэлийн хоолыг яг л гэрийн сайхан амтаар нь хэрэглэгчдэд хүргэхийг зорьсон. Одоо хүмүүс үйлдвэрийн бууз, баншнаас татгалздаг болсон байна. Ээжүүд л гэхэд хүүхэддээ авч өгдөг баншинд хэтэрхий их бүлх, хальс зэрэг орсон байна гэж голно. Гэтэл гараар татсан мах яг л амтаа хадгалж чаддаг, эрүүл мэндийн хувьд ч шим тэжээлтэйгээ байна. Бид хүмүүсээс талархлын үг эргээд их сонсдог оо, байнгын үйлчлүүлэгчид ч ихтэй болсон. Тиймээс бид үйлдвэрлэлээ цаашид яг энэ чигээр нь өргөжүүлэхээр хичээх болно. Цаашид дотор махан бууз хийгээч гэсэн хүсэлтүүд ирж байгаа тул бид мөн технологийн заавар гаргахаар ажиллаж, судалж байна.
-ЦАГААН САРЫН БУУЗАА ОДОО ХИЙЛГЭЧИХЭЭД, ХАДГАЛУУЛЖ
БАЙГААД АВЧ БОЛНО-
-Ингэхэд танай цех тогооч, ажилчдаа хэрхэн сонгож авдаг юм бэ?
-Буузчин, бууз чимхэгч, гурил элдэгч, мах татагч гэдэг мэргэжил байхгүй шүү дээ. Бид аль болох ажилдаа сайн, үнэнч хүнийг авахыг хичээдэг. Ядаж л нэг булчирхай байвал аваад шидчихдэг тийм л хүнийг бид авч ажиллуулдаг. Боловсон хүчнээ зөв сонгоно гэдэг бас л ярвигтай.
-Тэгэхээр эдгээр ажилчид өөрсдөө амталгааг нь хийдэг байх нь ээ?
-Технологийн зааврыг баталдаг хүнсний технологич хүн бий. Түүний гаргасан нарийн технологийн заавраар ажил явна. Тухайлбал, тэдэн кг махан дээр тэдэн кг ус, давс, сонгино зэрэг зүйлс орно гэдгийг нормлоод өгчихнө. Энэ заавраар л үйлдвэрлэл явагдана даа.
-Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Танайх гар аргаар махаа татаж хийдэг учраас бууз их хэмжээгээр худалдаж авъя гэсэн хүмүүсийн захиалгад их дарагдах болов уу? Ачаалал ямар байх бол?
-Нилээд ачаалал ихтэй байх ч боломжтой гэж үзэж байна. Энэ жилийн цагаан сар цаг хугацааны хувьд нилээд хойшоо байгаа. Хоёрдугаар сарын сүүл гэхээр нилээд дулаан болчихно. Тэгэхээр хадгалах асуудал яригдаж эхэлнэ. Тиймээс хэрэглэгчид одоо бэлдүүлээд авах, тухайн үед нь шууд худалдан авалт хийх, эсвэл биднээр одоо бэлдүүлээд энд хадгалуулж байгаад хэрэглэх үеэрээ авдаг урьдчилгаатай захиалга байж болно.
-Уучлаарай, сав баглаа боодлын хувьд хэр найдвартай бол?
-Бас л яг стандартынхаа дагуу. МХЕГ-аас гаргасан стандартын дагуу, шалгуулах зүйлсээ шалгуулж, дүгнэлтээ гаргуулсан. Үйлдвэрлэл яг л технологийнхоо дагуу явдаг аа.
Холбогдох утасны дугаар: 96887688, 77103725
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
Сэтгэгдэл