Уул уурхайн судалгааны зарим нууц тайланг ил болгоно

Д.Тулга / Орон нутаг

uurhai

Геологийн судалгааны ажлын зарим тайлан мэдээллийг нууцаас гаргаж, олон нийтэд ашиглуулах боломжтой болжээ. Шинээр батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар нууцлах шаардлагагүй болсон Геологийн баримтын төвд нууцын зэрэглэлээр хадгалагдаж байсан 49 ширхэг геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргасан байна. Мөн ОХУ-ын Росгеолфондоос Монгол Улсад хүлээлгэн өгсөн геологийн судалгааны 70 ширхэг тайланг Геологийн баримтын төвд 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөр эрдэм шинжилгээ, хайгуул судалгааны ажилд нийтэд нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Росгеолфондоос хүлээлгэн өгсөн эдгээр тайлангуудыг сканнердаж CD төхөөрөмж дээр буулгаж ирүүлсэн бөгөөд архивын боловсруулалт хийж, цаасан дээр буулган хавтаслаж бэлдсэний дараа Номын сангаар дамжуулж үйлчилгээнд гаргах боломжтой болох юм байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.