ТАНИЛЦ: Татварын хуульд орж буй өөрчлөлтүүд

Т.Хулан / Эдийн засаг

Татварын багц хуулийн төслийн тухай хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Татварын хуулийн шинэчлэлд “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “ААНОАТ-ын шинэчилсэн найруулгын төсөл”, “ХХОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Дагалдах бусад хуулийн төслүүд” багтсан юм. Сангийн яамнаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас сарын хугацаанд улс орон даяар 39 удаагийн танхимын хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тус хэлэлцүүлэгт 4790 хүн оролцсон байна.

Харин өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогсод хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авав.

Ч.ХҮРЭЛБААТАР: ТАТВАРААС ЗАЙЛСХИЙДЭГ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарч, сайн татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримталсан өөрчлөлтүүдийг оруулсан. Энэ хуулийн төслөөр тодорхой хэмжээний санхүүгийн сахилга хүлээх ёстой гэж үзээд дэнчингийн мөнгө тавьж байгаа. Татвар төлөх ёстой. Янз бүрийн торгуулиа бас төлөх ёстой. Гэтэл аль болох татвараа төлөхгүй байх арга хэмжээг авч, арга эв олдог, танил тал ихтэй хүмүүсийн нөхцөл байдлыг зогсоох заалт оруулж ирсэн” гэлээ.

Б.ЗАЯАБАЛ: ИРГЭДИЙН ТАЛОН АВАХ ИДЭВХИЙГ СЭРГЭЭСНЭЭР УЛСЫН ТӨСӨВ 2.2 ИХ НАЯДЫГ ДАВЛАА

ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал “Хуулийн төслийн хүрээнд Татварын удирдлагын нэгдсэн систем (ТУНС) нэвтрүүлнэ. Хувь хүний бүртгэл 11 оронтой дахин давтагдашгүй, татвар төлөгчийн дугаар олгоно. Үүний хүрээнд иргэний цэнхэр дэвтэр цахим болохоос гадна оршин суугч бус гадаадын иргэнийг бүртгэнэ. Хуулийн этгээд татварын албанд биеэр очих шаардлагагүй, цахим хувийн хэрэг үүсгэнэ. Шинээр бүртгүүлсэн татвар төлөгчдөд сургалт, зөвлөгөөг харьяалах татварын алба сар бүр өгнө. Татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан. ТУНС-д нэвтэрснээр цахим тайлангийн системийн хүндрэлүүд шийдвэрлэгдэнэ. Алдаатай тайланд зөвлөмж өгч засах боломж олгоно. ТУНС нь хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн ирүүлсэн тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын гурван хоногийн дотор зөвлөмж хүргүүлнэ.

Мөн тайлангийн залруулгыг цахимаар хийнэ. Гадаад улсад төлсөн татварыг төлөх татвараас хасах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгох системийг нэвтрүүлнэ. Зөрүүгийн шинжилгээ судалгааны үр дүнгээс харахад, урамшуулал олгох давтамж хол байгаа нь и-баримт бүртгүүлэх идэвхийг сулруулж байгааг шийдвэрлэнэ. ТУНС-ын эрсдэл тооцох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж хяналт шалгалт хийх шаардлагатай эсэхийг тогтоож улмаар эрсдэлгүй татвар төлөгчийг шалгахгүй. Бичил, жижиг татвар төлөгчдөд цахим хяналт шалгалтыг нэвтрүүлнэ. Нэгдүгээрт бүртгэл дээр суурилсан татварын систем эдийн засагт өгөөж авчрах нь сүүлийн хоёр жил ил тодорхой болсон. Хоёрдугаарт, шударга ёсыг хангах уу гэдэг асуудал. Манай улсын эдийн засаг 2021 оноос өнөөгийнхөөсөө хоёр дахин томорно. 10 жилийн дараа гэхэд нэлээн өссөн байна гэж тооцоолоход тэр үед шинээр батлагдах уг хуулийн төсөл өсөлтийн эдийн засгийн татварын системийг хангаж чадах уу гэдэг асуудал тавигдана.

Орлогоо олох нь татвараа төлье, татвараа төлөх нь зах зээлээ эзэгнэе гэдэг бизнесийн шударга зарчмыг олон нийтийн зүгээс тавьдаг. НӨАТ-ын системийн хүрээнд 402 сая талон хэвлэсэн. Иргэдийн талон авах идэвхийг сэргээснээр улсын төсөв 2.2 их наядаар давлаа. Үүнтэй адил жижиг аж ахуй нэгжүүд хялбаршуулсан тайланг өгдөг болсноор тоог нь өсгөнө. Татварын багц хуулийн төслөөр ААН-үүдийн хувьд компани бий болох, өсөж хөгжиж, өтлөх гэсэн энэ гурван үечлэлийг маш сайн хамруулсан заалтууд орж ирсэн. Нөгөө талаар ХХОАТ орон нутгийн санг бүрдүүлдэг. Уг хуулиар аль болох хувь хүний орлогын бааз суурийг нэмэгдүүлэхээс гадна хөнгөлөлт, буцаан олголтыг НӨАТ-ын буцаан олголт шиг маш хурдан өгдөг болгох ёстой. Татварын бүртгэлийн систем ажилласнаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд түшиглэсэн Төв Азийнхаа бүсэд хамгийн хялбаршуулсан, энгийн, шударга татварын системтэй улс болно” хэмээв.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ОРЖ БУЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана,

Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,

Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ,

Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,

Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,

Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.


ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД

Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,

Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,

Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно,

X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,

Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,

Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,

Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.


ХХОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД

Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,

Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,

Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,

Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.

Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,

Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасагдуулна,

Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,

Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.


Сэтгэгдэл

зочин [119.40.99.20] 2019-03-01 11:40:45

татварийн тухай хуулийг дэмжиж байна.

Зочин [103.212.118.178] 2019-02-19 15:22:14

50 саяын босгыг өндөрсгөхгүй бол өнөөдөр энэ чинь мөнгө биш шүү дээ, тэр тусмаа цэвэр ашгаас биш борлуулалтаас гэдэг чинь зардлыг хасч тооцохгүй гэсэн үг шүү дээ

ЭДИЙН ЗАСАГЧ [103.229.123.91] 2019-02-19 09:40:36

ГАДНЫХАНД ИХ ЭЭЛТЭЙ ХАНДЖЭЭ,ХЭНЭЭС ХАХУУЛЬ АВСАН ЮМ БОЛ

Татвар твлвгч монгол улсын ирген [202.126.88.38] 2019-02-22 12:16:57

Ниймийн давтгалын хэмжээг нэмээд байдаг гадаадые хуулийн этгээдийн татварын хувь хэмжээг багасгах гээд байдаг. Одоо л монголын иргэд тэмцэх смиой энэ асуудлаар

Зочин [66.181.170.229] 2019-02-19 09:56:09

ЯГ ҮНЭН. ГАДНЫХАНЫ ДААЛГАВАРЫГ БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЖЭЭ. МОНГОЛ УЛСЫН КОМПАНИ ИРГЭНЭЭС БАГА ТАТВАРЫГ ГАДНЫХАН ТӨЛДӨГ БОЛОХ НЬ. ОРШИН СУУГЧ БУС ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨХ ТАТВАРЫГ 20 ХУВИАС БАГАСГАХ БИШ НЭМЭХ ЁСТОЙ БАЙТАЛ ДОТООДЫН ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС БАГА ХУВИАР ТАТВАР ТӨЛДӨГ БОЛОХ НЬ. ИЙМ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ГЭЖ БАЙЖ БОЛОХ УУ?

Зочин [202.21.106.116] 2019-02-19 09:16:40

gadnii tom kompaniudad het eeltei tednii lobbinii huuli um bna ooriinhoo x tailantuudiig hyrtel deeremdcheed busdiig tolgoig ni ileh altnii huulitai ostei haragdchlaa lobby orchjee naana chini hyrellbaataraa bolioroo

х тайлан гаргагчдыг устгаарай.тэд хамгийн том гэмтэн шүү.торгоорой [103.26.193.46] 2019-02-19 06:52:52

х тайлан улсад их хор учруулж бна уу. х тайлан гаргавал 60 мя.гаар торгодог учир юу вэ. тэр тамгатай яваад бвал татвараас зайлсхийгээд бна уу. миний бодоход х тайлан гаргаад яв л байг л даа. гэм хийхийг хянаж л бгаа шүү дээ.. хүрэлбаатар х тайланг торговол тѳсѳв бүрднэ гэж бодоод бнаа

BiBi [93.91.80.6] 2019-02-19 08:15:37

Мал минь торгох биш татвар авна гэж байна

Л.Ганхуяг [64.119.24.15] 2019-02-19 00:33:22

Эхлээд ЖДҮ-сангаас албан тушаалаа ашиглан зээл авсан хүмүүсээ шийтгэчих дараа. Өөрсдийнхээ хүчээр ажиллаж буй ААН -ын татварын асуудлыг шийдвэл шударга болно

zochin [150.129.140.78] 2019-02-19 00:33:16

ene hezeenees ehelj heregjih we

Zo hin [202.126.89.53] 2019-02-18 23:32:43

Хун амьдарч баисан орон сууца зарахдаа 2% tтатвар ахиад орлогын таилан гаргахаар дахиад татвар аваад бгаа нь шударга юм уу Иргэнии емчеес хумслаха багасгаач ямар хууль баидгииг мэдэхгуи бна

Зочин [150.129.141.239] 2019-02-18 23:22:41

Яг үнэн тэтгэврийхнээс ашиг авахаа больвол яасан юм бэ. Ялангуйя бага цалин /500/ аас доош өөрийн тэтгэвэртээ нэмэр хийж амь зуугсадаас .....

Зочин [150.129.141.239] 2019-02-18 23:15:28

Тэтгэврийн хөгшчүүл яагаад ажил хийж байна. Тогтоосон тэтгэвэр нь бага учраас амьдрахын эрхээр юу хамаагүй олдсоныг нь хийж байхад татвар авдагаа больмоор байна. 30 гаруй жил хангалттай төлсөн байхад одоо олдсоноос аваад амь зууж байгаад үрэгдэн гэх сэтгэл алга уж

Зочин [66.181.184.169] 2019-02-18 22:17:03

Гадагшаа шилжүүлж байгаа орлогоос авах татварыг одоогийн хуулийн хувь хэмжээнээс бууруулсныг хэвээр болгоочээ. Хэвээр баталвал дотоодын татвар төлөгчдөөс авах татварыг бууруулах биш илүү ачаалал ирэхийг эсэргүүцээчээ манайхан. Хуулиа өөрчил ! ! !

zochin [202.179.31.32] 2019-02-18 18:30:40

tetgevriig huviin baiguullagad ajilladag bol shimtgel avaad hereggui harin tetgevertee garaad toriin baiguullagad ajilladag bol shimtgel avah heregtei

Зочин [122.201.27.130] 2019-02-18 17:28:49

Тэтгэвэр авдаг ч хажуугаар нь өөрийн оюун ухаан хүч чадлаар хөдөлмөр эрхэлж буй өндөр настнуудын цалингаас НДШ болон орлогын татвар авдгаа болимоор юм Нэгэнт хийдгээ хийчихээд хадан гэр нь ойртсон тэднээс юугий нь авдгийм жаахан хүмүүнлэг баймаар Тэртэй тэргүй тэтгэвэр тогтоолготлоо олон жил хангаллтай татвар төлсөн байгаа шүү дээ

Зочин [122.201.23.210] 2019-02-19 16:32:52

Тэтгэврийн хүн НДШ төлнө гэдэг чинь тэтгэвэр нь нэмэгдэхэд хэрэгтэй шүү. Төлсөн сараар анх тогтоосон тэтгэвэр нэмэгдээд явна.

Зочин [66.181.169.122] 2019-02-18 16:56:24

1. ХХОАТ-ыг шатлалтай болгож бууруулаач ээ, Оронд нь: 2.Төсвийн хулгай сангийн луйвраар зөвшөөрөл авч барилга байшин босгосон, талбай хашсан хогийн луйварчдаасаа байр сав, зогсоол гараашийн түрээсийн орлого, 3. хошин шогчид дуучид нэртэй гачин юмнуудын тоглолтын орлого, 4. бөх уяач нэртэй бүлэг луйварчдын шагнал бай 4. сүм хийд лам бөө мөрөөдлийн багийнхны орлогыг билетжүүлж цахимжуулж татвар авч сууриа шударгаар тэлээч

Зочин [202.126.89.169] 2019-02-18 16:30:38

Эдийн засаг хэн жил дарааллан муудаж олон ААН татварын өрнөөс болж хаалгаа барьсан.Жижиг дунд ААНэгжүүдийг нэг удаа өр төлбөрийг хүчингүй болгох өршөөлийн хууль батлаад өгөөч.

Зочин [103.57.94.148] 2019-02-19 20:14:07

Jijig biznesiig tatvaraas chulùlduggui uurdiiguu chuluuldug uchir urshuuliin huuli hereggui niiteerni tatvaraa l buuruulj bidniig jaahan ch gesen undiilguuchee

zochin [203.91.119.147] 2019-02-18 16:13:55

аж ахуй нэгж байгууллагын татварын шатлалыг ижил 15 хувь, эсвэл 25 хувь татвар төлөх босгыг багадаа 8-10 тэрбум болгооч

Зочин [202.21.106.153] 2019-02-18 16:05:07

Хувь хүний татвар дээр уян хатан хандмаар юм. 1 сая хүртэлх цалинд 0%-ийн татвар ноогдуулья. 1 саяас дээш бол 10% гээд шатлалаар өсгөх хэрэгтэй. Хүн 1 сая төгрөгөөр бол чүү ай л амьдарч байна шүү дээ


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.