Мандал суманд гарсан түймрийг цурманд оруулжээ

Улсын хэмжээнд өнөөдөр (2025.07.05-ны 11:00 цаг)-ийн байдлаар хоёр газар түймэртэй байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 130 алба хаагч, долоон автомашин, Зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэгтэйгээр оролцож байна.
Улсын хэмжээнд он гарснаас хойш 12 аймгийн 66 сум, нийслэлийн гурван дүүрэгт 154 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Сэтгэгдэл