АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ, БНСУ жил бүр зохион байгуулдаг хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ. Энэ сургуулилт гуравдугаар сарын 04-12-ны хооронд үргэлжлэх юм. Өмнөх жилүүдэд Key Resolve нэртэй байсан энэ сургуулилт “Тонмэн” гэсэн нэртэй болсон тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

АНУ болон БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилгоор цуврал цэргийн сургуулилтуудыг зогсоохоор тохиролцсон гэж өнгөрсөн ням гаригт Пентагон мэдээлж байсан юм.

Түүнчлэн АНУ-ын цэргийнхэн хамтарсан цэргийн сургуулилтын цар хэмжээг цомхон болгохоор төлөвлөж байгаа талаар саяхан WSJ сэтгүүл мэдээлж байв. Мөн Дональд Трамп энэ цэргийн сургуулилтыг өртөг хэт өндөр гэдгийг нэг бус удаа онцолж байлаа. БНСУ-ын талаас зардлыг харилцан зохистой байдлаар хуваах талаар АНУ-тай хэлэлцээр хийх гэж хэдэнтээ тохиролцох оролдлого хийжээ. Харин АНУ-ын базуудаас стратегийн зэвсэглэлүүдийг цургийн сургуулилт болох хойг дээр хүргэх бүхий л зардлыг Өмнөд Солонгос төлөхийг АНУ шаарддаг байсан юм.

Улмаар 2018 оны 06-р сарын 12-ны өдөр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа Дональд Трамп Хойд Солонгостой хийх хэлэлцээр зохих ёсоор явагдвал АНУ өртөг өндөртэй цэргийн сургуулилтуудыг зогсооно гэж мэдэгдэж байв.

Ийнхүү дээрх бүхий л үйл явдал, мэдээллүүдийн дараа энэ жилийн сургуулилт болохгүй нь гэж дэлхий нийт хүлээж байсан ч АНУ, БНСУ цэргийн сургуулилтаа нэрийг нь өөрчлөн, уламжлал ёсоор зохион байгуулахаар болжээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [223.62.169.250] 2019-03-04 04:56:32

ЗА ӨӨРСДИЙГӨӨ Л ХИЧЭЭ ҮМБҮҮНҮҮД МИНЬ. ХЯТАДАД НҮҮРСЭЭ ЗАРАХГҮЙ Л БОЛ ӨЛСӨЖ ҮХЭЦГЭЭХЭЭ МЭДЭХГҮЙ! ОРЧИН ЦАГТ ЗӨВХӨН ТАВАН ХОШУУ МАЛААР АМЬДАРДАГ ЦАГ ХОЦОРСОН. СОЛОНГОС ЭРЧҮҮДИЙН ХУВЬД ХАРИН ИХ ЦАРАЙЛАГ, НУРУУЛАГ, БИЕ ХАА НЬ ХӨГЖСӨН, СОЁЛТОЙ, ДАРУУХАН, АРХИА ШИНГЭЭЖ ЧАДДАГ, УХААЛАГ САЙХАН ЗАЛУУС БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. СОЛОНГОСЧУУДЫН ДУНДАЖ ӨНДӨР 174 АЗИДАА НООМЭР НЭГ! МОНГОЛЫХ 168 ВЬЕТНАМТАЙГАА ОЙРОЛЦОО НААСАН. ТАРГАН БҮДҮҮН БИЕЭ ТОМ БИЕТЭЙ ГЭЖ ЭНДҮҮРНЭ. ЭРЧҮҮД НЬ ЭРИЙН ШИНЖГҮЙ, ЦЭРЭГТ ЯВДАГГҮЙ, ИХ СУРГУУЛЬДАА ЮУ Ч СУРДАГГҮЙ, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БОЛОВСРОЛГҮЙ, ХУЖАА ГЭЖ УТАСНЫ ЦААНААС ХАРААХААС ӨӨР ХИЙДЭЛГҮЙ, ХҮҮХЭНТЭЙ ХЭРЭЛДЭЖ,АРХИ УУХААРАА ЭЦЭГ ЭХ ЭХНЭР ХҮҮХДЭДЭЭ АГСАМ ТАВИХ ДУРТАЙ. ХЯТАДЫН ХАМГИЙН ЧАНАР МУУТАЙ ХЯМДХАН ПҮҮЗ ЖИНСЭН ӨМДНӨӨС ӨӨР ХУВЦАСГҮЙ. ТЭГЧЭЭЛ ӨӨРСДИЙГӨӨ ЧИНГИСИЙН ҮР УДАМ ГЭЖ ИЛИЙРЭХ ДУРТАЙ.

Зочин [174.208.23.67] 2019-03-04 20:58:14

Сонсоход хэцүү ч үнэнийг ширүүн хэллээ. Бид тийм л хүмүүс.

Зочин [66.181.177.61] 2019-03-04 06:28:00

бас амиа бодсон хүн муутай. бэртэгчин хулгайч цусарч бялдууч бэртэгчин шаал тэнэг залхуу заваан үхэр шиг дандаа биё биёнийхээ дээр гарах гэдэг өөдтэй амьтад биш ээ бид

ddd [49.0.140.68] 2019-03-04 04:47:36

USA-giin utsan huuheldei shude

Зочин [59.153.115.57] 2019-03-04 04:11:12

өмнөд солонгосд ер нь өөрийн мэдэл байна уу ямар ч ашиггүй бөөн хөрөнгө үргүй урсгаж байхаар арай өөр юмнд зориулмаар юм .тэгээд хойдуудыг цөмийн зэвсэггүй болгоно гэж яриад байдаг ярьж байгаа зүйлийнхээ эсрэг ажиллаад байдаг сонин юм аа .өмнөдөөс өөр зоригтой арчаатай улс бол ийм сургууьлалт хийхгүй гаоах хөрөнгийг хойдуудын хүн ардын сайн сайханд зориуланаа гээд тас гүрийчихэд америкчууд яаж ч чадахгүй .

Зочин [66.181.161.92] 2019-03-04 16:55:07

Тийм чадал байхгүй болоод л АНУ-д царай алдаад хамгаалуулаад байж байгаа. Дээр нь АНУ-д их бараа нийлүүлж мөнгө олдог. Япон, Хятад, Хойд гээд Хүчтэй улсууд эргэн тойронд байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.