Ховд аймгийн засаг дарга 151,9 сая төгрөгийг үргүй зарцуулж ТУЙЛЖЭЭ

П.Урнаа / Хууль

Ховд аймгийн засаг дарга өнгөрөгч 2018 онд 151,9 сая төгрөгийг баяр наадамд үр ашиггүй зарцуулж, туйлжээ.

Тухайлбал 2018 онд Ховд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам ойн баяр тэмдэглэхэд 24,2 сая төгрөг, хүлээн авалтад 12,6 сая төгрөг, урамшуулалд 37,6 сая төгрөг гэх мэт зориулалтаар нийт 151,9 сая төгрөгийг зарцуулсан байна.

Мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55,8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60,1 сая төгрөг зарцуулах захирамж гаргасан аж.

Уг нь энэ их хөрөнгө баяр наадамд бус аймагт нь ган, зуд, түймэр, гоц халдварт өвчин гэх мэтчилэн байгалийн давагдашгүй нөхцөл үүссэн тохиолдолд засаг дарга нөөц хөрөнгөөсөө зарцуулах ёстой байдаг.

Тодруулбал, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам"-ын 2.3-т энэ журмын 2.1.1 , 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж баталсан 30-аас доошгүй хувийг засаг даргын нөөц хөрөнгөд байлгана гэж заасан.

Гэтэл ийнхүү тус аймгийн зарим суманд ИТХ-ын даргын нөөц хөрөнгийн зориулалт зарцуулалтын журмыг батлан орон нутгийн төсөвт хөрөнгө тусгаж гадны зочид төлөөлөгчдийн хоол унаа бэлэг нэг удаагийн тэтгэмж, шагнал, урамшуулал, уралдаан тэмцээн зэрэгт зарцуулсан байсныг АТГ-ын хийсэн шалгалтад тусгажээ.

Энэ бол зөвхөн Ховд аймгийн жишээ боловч бусад аймгуудын засаг дарга нарын хувьд ч мөн ялгаагүй баяр наадам, зугаа цэнгэлд төсвийн хамаг хөрөнгийг үргүй зараад туйлчихсан жишээ олон байна. Өнгөрөгч зун гэхэд л Баян-Өлгий аймагт хэд хэдэн удаа үер болж ард түмэн нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн. Гэтэл ийм үед хэрэглэх ёстой байсан засаг даргын нөөц хөрөнгөөр хэдийн туйлаад дуусчихсан, улсаас хэдэн тэрбумаар нь тусламж гуйж байсан тохиолдол бий билээ.


Сэтгэгдэл

Танк [202.9.42.77] 2019-05-05 08:52:29

Ард нь МАН-ын асаалттай танкууд байхад яаж ч чадахгүй.Хуцаад байгаарай пяздуунууд аа.

Зочин [66.181.161.13] 2019-05-05 06:42:31

Д.галсандондогийг цаазаар авах хэрэгтэй,ховд аймгийн бүх хөрөнгийг хувьдаа завшиж,хот руу зугтсан хүн шүү дээ.

Зочин [66.181.160.76] 2019-05-03 13:38:35

архи хүүхэн хоёрт нугасгүй хүн дээ

Зочин [66.181.160.76] 2019-05-03 13:35:41

Б.Сугарбат,Д.Галсандондог нарыг шууд баривчлан хорих хэрэгтэй

Зочин [66.181.160.76] 2019-05-03 13:34:12

д.галсандондогийг шууд цагдан хорих хэрэгтэй,маш мөнгө идсэн ашигласан,зөвхөн мөст сумын 800,0 сая төгрөгийн гүүр 20,5 км хар тавих хөрөгө 20,0 тэр бум төгрөгийг мөст сумын засаг дарга б.сугарбаттай хамтран хувьдаа завшсан шүү дээ эд нарыг шууд цагдан хорих хэрэгтэй

Зочин [202.126.89.190] 2019-05-03 05:49:40

50 сая төгрөгөөр аймгийн наадам хийж хүрдэггүй юм даа, баахан өр зээл тавиад л өнгөрдөг. Энэ жил зардал бүр илүү гарна. Гэтэл баяр наадмын тухай хуулинд зардалыг төсөвт суулгаж заавал тэмдэглэнэ гэж заасан байдаг.

zochin [103.26.193.96] 2019-05-03 04:19:03

20 on oirtsoon. Galzuurj l baig

аймагт 60 тэрбумыг хэрэгжүүлэгч [77.247.181.162] 2019-05-03 04:14:33

ЭНЭ ГАЛСАНДОНДОГ ТӨРД МЭРГЭЖИЛТНЭЭР ОРОХ ХАНШИЙГ 3 САЯ ТӨГРӨГӨӨР ТОГТООСОН БАЙНА ЛЭ. ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГЫН ХАНШ НЬ ӨГСӨӨД ЯВЧИХ БИЗ. 15 ОНЫ ХАНШ ШҮҮ

Зочин [77.247.181.162] 2019-05-03 04:10:16

Бямбацогтын лаларын гар хөл хамтдаа цавчаа их хийсэндээ. Тэгээд хугацаагаа дуусгалгүй Ховдоос хотруу бултсан шүү дээ. Наадах чинь угаасаа шалгагдана.

zochin [202.179.31.28] 2019-05-03 02:43:07

ITH -iin terguulegch gej medleg chadvar muu usan tolgoitoi ashig sonirholiin zorchiltei tiim umnuud songogddog um daa er ne hetsuu l humuus

Зочин [103.26.195.88] 2019-05-03 02:11:33

хэдэн тэрбумаар нь хусаад улам том дарга болдог болсон юм чинь энэ нөхрийг бага мөнгөөр туйлсан гэж баярын бичгээр шагнах биз

зочин [122.201.22.152] 2019-05-03 02:05:38

Энэ их хөрөнгө мөнгөөр, цалин тэтгэврээ нэмээчээ хүрэлбаатараа.наад 21 аймагаа болиод 4 аймагтаа,330 сумаа цөөлөөд, засаг дарга гэгч орон тоог цөөрүүлж дорвитой арга хэмжээ авчих чадал алга уу.талын нэгээр үрж цацсан хөрөнгө мөнгөө хумиж хурааж нийгмийн салбарт зарцуулж ядуу тарчиг байдлаас гарчих л арга бгаа юм.засаг дарга тэжээж,засаг даргаар төсөв хөрөнгийн мөнгөөрөн тоглуулахаар монгол хөгждөг бол али хэдийн хөгжөөд азийн бар улс болчих байлаа шүү дээ.

Бадарчин [202.72.245.122] 2019-05-03 02:08:33

Маш зөв санаа гаргасанд Зочин 122.201.22.152-д баярлалаа

Зочин [119.40.98.162] 2019-05-03 01:40:47

Ийм зөрчил хаа хаагүй байнаа. Засаг даргын нөөц сангийн журмыг хурдан шинэчлэхгүй бол зугаа цэнгэлд мөн их хөрөнгө зарцуулж байнаа

Зочин [202.55.180.58] 2019-05-03 01:35:02

ийм өвчин тусвал 4 хоногт босгоод ирдэг юм байна . Энэ арга техникийг нь дотоодын эмч нар сайтар сурах хэрэгтэй

Зорро [64.119.22.109] 2019-05-03 01:30:13

Пөөөөх наадамд ийм их мөнгө зарцуулдагиймуу

Зочин [103.111.68.3] 2019-05-03 01:28:45

шууд шаагаач


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.