Ахмад настны асаргааны талаар хэлэлцүүлэг болно

М.Амаржаргал / Хууль

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүнд зориулсан асаргааны үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, асрагч, асруулагчид тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг сонсох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилготой "Асаргааны хэрэгцээ ба шийдэл" оролцогч талуудын хэлэлцүүлэг энэ сарын 24-нд болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “АДРА Монгол” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлгээр нийгмийн халамж, асрамжийн талаар төрөөс баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж, БНСУ-ын асаргааны тогтолцооны тухай туршлага хуваалцана.

Мөн нийслэлийн гурван дүүргийн 60 өрх, нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, асаргааны үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын дунд явуулсан асаргааны хэрэгцээний тандалт судалгааны үр дүн, "Улаанбаатар хотын зорилтот бүлэгт чиглэсэн асаргааны үйлчилгээг хөгжүүлэх" төслийн үзэл баримтлалыг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авах юм.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Монголын ахмадын холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо зэрэг төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, АДРА Солонгос зэрэг олон улсын байгууллага, асаргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй хүн, тэдгээрийн асрагчид оролцоно.

“АДРА Монгол” олон улсын байгууллага нь 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хүмүүнлэг, туслалцааны агентлаг. Бид боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийг дэмжих, гамшгийн менежмент зэрэг чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө 200 орчим төслийг үр дүнтэй хэрэгжүүлээд байна.


Сэтгэгдэл

Zochin [112.72.8.66] 2019-11-23 07:23:49

Hort hawdartai hvn asargaand shuud oroh eostoi baimaar getel 60 hvreegvi gd asargaand oruldaggvi yum bna bas tiim huuli in zaalttai genee tgeheer hort hawdartai hvn tsoohon jil amidrah magadgvi hedhen sar amidrah hugatsaa vlcheed bhad asargaand orulj boldoggvi yamar hetsvv yum be.er ni bol zailshgvi asarulj bga hvni toond hort hawdartai hvmvvs orj bga shde.hvndee hvrch vilchilmeer bna.eswees asargaag ah dvv tanil taldaa ugchihuud jinhen oroh eostoi hvmvvs ni asargaand orj chadahgvi bgag anhaarmaar bna.

tsend [202.179.31.78] 2019-06-24 12:14:54

хэлэлцүүлэг хийж байгаад нь амьжилт хүсь, Эхний ээлжинд сувилалуудын үйл ажиллагааг дэмжиж тендрээ өгөх 2 т аймгийн халамж үйлчилгээний газрын хүнд сурталыг арилгаж байж л ахмад настан хөгжлийн бэрэхшээлтэй иргэд хамрагдах үйл ажиллагаа сайжирна даа Завхан аймагт маш хэцүү Туяажаргал ,Наранцэцэг гэх хүмүүсээс болж олон сувилал үйл ажиллагаагаа зогсоосон .Аймагтаа байгаа эмнэлэг сувилалаа болохгүй гээд хотоос хүмүүс ирээд багийн байранд эмнэлгийн үйл ажиллагаа явуулаад болоод явдаг юм даа

Таалал хэлэлцүүлэг болжээ. [202.131.228.118] 2019-06-24 11:58:52

"Асаргааны хэрэгцээ ба шийдэл"-ийн ТААЛАЛ хэлэцүүлэг болжээ. Энэ сэдэв тэгээд төгсгөлийн, хамгийн сүүлчийн, эцсийн хэлэлцүүлэгт орждээ. Хөөрхийс!

зочин [64.119.22.217] 2019-06-24 09:53:02

Энэ хэлэлцүүлэг хийж байхын оронд тодорхой ахмад болон асаргаанд бгаа хүмүүст хүрсан бодит ажил хийцгээ,хэлэлцүүлэгээр юу яриж, юу хийхэн мэдэгдэхгүй,их олон байгууллагын нэрнээс цаашгүй л юм бна шүү дээ,ингэж ядарч,зүдэрсэн хүмүүсээ хуурч байхаа хэзээ болих юм бэ?,бодит ажил хий,наад захан асаргааны мөнгийн хүрэлцэх хэмжээнд хоол хүнс,эм,тариа авахад ни хангалттай нэмэгдүүлээд өгөхөөр бодит ажил хийцгээ гэж төрийн байгууллагад хэлж бнаа,

B.tsetsegmaa [202.9.45.56] 2019-06-24 09:47:57

Asargaand bgaa huntei ger bul ter chigeeree yaduurald ortson.deerees ni setgel sanaani hund daramtand ortson bdag.ter ger buliin gishuud bugd asrah bdag.asran hamgaalagch ooroo owchtei boldog.harshil.nuruuni bolon setgel sanaani owchtei bdog.argaani mongiig hodolmoriin dood hemjeend hurgeh heregtei bn.

Зочин [202.126.88.190] 2019-06-25 22:01:53

TIM shv de asargaani mongoo xasaaf bdag ni uamar ychirtai uym be ter xvn chini xodolmorin chadvagvi sshv de xarin nemeer uym xydlaa uarij bxaar xeregtei uyn xigeechee

асрагч [202.9.43.147] 2019-06-23 22:44:06

Хэлэлцүүлэг явагдаж байгаад талархаж амжилт хүсъеэ. Уг нь үнэндээ энэ олон байгуулагууд юу хийдэг нь мэдэгдэхгүй юм аа.хаана байдаг хаяг утас нь ч мэдэхгүй ядарсан хүмүүс хаа гэж явж хаана хандаж чадахгүйг далимдуулж тусламж дэмжлэгүүдийг нь цуслаад байдаг юм биш байгаа..

Зочин [66.181.161.103] 2019-06-23 22:39:41

Талаал

зочин [66.181.186.67] 2019-06-23 18:12:51

сн бна уу асаргааны мөнгө маш бага байна хаанаа ч хүрэхгүй юм аа ядаж 150000 байж болохгүй юм байх даа хоол унд мах ногоо аваад дуусчих юм.

Зочин [112.72.8.66] 2019-11-23 07:13:23

Yu we naadah chin mah nogoo awah mungu bish.

Buya [202.9.44.185] 2019-06-23 16:11:54

Asuult asuumaar baina . Umnugovi Manlai sumand baigaa eejiin mini tetegever asargaanii sungaltiig hiij uguihgui .uuriig ni iruul* geed butsahdaa pgmd baidag Tsogt- tsetsiin halamjaar sunguul geed 200 Km -ees irsen huniig butsaasan baina.

unshigcn [202.21.117.178] 2019-06-23 15:58:19

setguulcnee taalaal gej yu gesen ug be

Зочин [64.119.26.143] 2019-06-23 15:25:12

Ярьж, сургалт зохиолгүй ажил л хиймээр байна. 60 дээш насны ахмадууд бол хаа сайгүй баларч байна. Мартамхай болох өвчин хот хөдөө, баян ядуу ялгалгүй залуужиж байна. Гэртээ настайчуудаа асраад суух хүнгүй болох нь, хоол, байрны төлөө хар залуугаасаа гадагшаа явцгаасан үр хүүхдүүд нь ирдэггүй, ирээд ч асрахгүй нь харагдах болж, хөгшчүүд ганцаараа амьдрахаас аргагүй болж байна. Ач зээ нараа өсгөсөн ч тэд нь том болоод мөн л хоолны мөнгөний төлөө гадагшаа явах, сараар, жилээр хөдөө ажиллаж амьдрахаас аргагүй байна. Одооноос арга хэмжээ авахгүй бол 10 жилийн дараа бид өөрсдөө ч ийм байдалд орох нь.

Zochin [103.229.123.32] 2019-06-23 14:51:41

Unen TTB ner tudii baiguullaga mungu ideh. Bainga shalgah heregtei, shalguur undur baih heregtei. Ail gert hugjiin berhsheeltei huuhed,hugshid, zaluuchuud baidag yamar ch tuslamjaa avch chaddaggui. Duurgiin HHUheltes gej yu ch hiideggui tetgevertee garah bolson avgai nar baij l baidag odoo shinechleh tsag bolson HUD, SBD iin zaluu uy ,ajil hiideg hun chuhal shalga hyanalt tavi ajliin asuudlaar orohod heltsiin darga nar ni ajlaa hiihgui bainga gaduur ajiltai gedeg

Зочин [211.246.68.239] 2019-06-23 14:12:56

Haana boloh ve.sanalaa yaj hurgeh ve

Зочин [202.126.88.191] 2019-06-23 12:12:39

Тэр олон төслийн үр дүн хаана байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн дорой амьдарч байгаа. ТББ ууд эдний нэрийг бариад л явдаг. Дүр эсгэсэн улсууд байдаг. ТББ ууд гэж залилан хийгсэдийг аттестатчилах зөв шугаманд оруулах ажил хий

зочин [202.9.43.147] 2019-06-23 22:53:28

үр дүнтэй хэлэлцүүлэг хэрэгтэй шүү. асаргааны мөнгө арай л байна шүү. энэ олон байгуулаг ямар учиртай юм бүү мэд энд тэндэхийн тусламжийг хурааж хувааж хусдаг юм биш байгаа .Цэгцэлмээр юм аа.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.