ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД
УЛААНБААТАРТ 24 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ
МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМЛЭХ ЁС
1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах
Монгол айлын дөрвөн чухал ёс:
1. Эцэг эх асралтай
2. Эх энэрэлтэй
3. Дүү бишрэлтэй
4. Хүү тахимдуу
Хичээлийн шинэ жилийн нээлт ням гаригт болно
2019-2020 хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний өдөр буюу Ням гаригт болно. Эхний өдөр танилцах хичээл ороод 2-ны Даваа гарагаас хичээл хуваарийн дагуу үргэлжилнэ хэмээн БСШУСЯ-наас мэдээлсэн. Засгийн газраас 3-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон учир амраад 4-нөөс хуваарийн дагуу хичээлллэнэ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 644,140 сурагч суралцах тооцоолол гарчээ. Энэ нь өмнөх оноос 8.6 хувиар буюу 50,990 сурагчаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХИЙХ НЬ АЧ ТУСТАЙ
Зөвлөгөө №1
Өглөө дасгал хийхэд бие хөнгөрч, сэтгэл санаа тайвширдаг байна. Өглөөний дасгал хийдэг хүмүүсийн арьс чангарч, таргалдаггүй байна.
Зөвлөгөө №2
Оюутнууд өглөө дасгал хийгээд хичээлдээ явах хэрэгтэй. Учир нь дасгал суралцах чадварыг нэмэгдүүлдэг болохыг 2001 онд Харвардын эрдэмтэн Жонсон Томас судалгаагаар баталжээ.
Зөвлөгөө №3
Өөртөө илүү итгэлтэй болдог байна.
Зөвлөгөө №4
Дасгал таны тархины үйл ажиллагааг сайжруулж, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг байна.
Зөвлөгөө №5
Өглөөний дасгал биеийг чийрэгжүүлэхээс гадна өвчнөөс урьдчилсан сэргийлдэг.
Сэтгэгдэл