Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг улсад төрийн айлчлал хийнэ

Б.Мөнхцацрал / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцана.


Сэтгэгдэл

зочин [202.9.43.51] 2019-09-17 00:35:30

Хүзүүгүй нөхөр еөк байхдаа ,улсын мөнгөөр мөн ч олон орноор тэнэсэн дээ, одоо хаана байдаг юм бол.

Зочин [50.99.156.248] 2019-09-16 16:51:03

Баттулгыг дэмждэг. Тэр юм хийж бутээхийн толоо байна.

Зочин [66.181.161.116] 2019-09-16 08:43:02

Зөв бичээч муу хужаагийн шээсээ нефть , хувь гэж бич за

зочин [59.153.112.211] 2019-09-16 06:38:52

Түншлэлийн гэсэн сайхан нэртэй том гэрээ байгуулчихаад энэтхэгийн ядуус монголчуудад тусламж зээл өгөөд энэтхэг улс ядуус олонтой ч монгол шиг хөгжлөөрөө дэлхийн сүүл мушгахгүй л хөгжил дэвшил рүү тэмүүлж байгааг хараад ичихгүй юм даа,ичих булчирхай алга уу та нарт 16 оны сонгуулийн дараа мөнгө зээлж хөл дээрээ босоход дэлхийн оолон орноор явж гуйлга гуйж бсан миеэ мэлгэр,эрдэнэбат,нарыг монголчууд санаж бна уу?тэгэхэд энэтхэг л нааштай хандсан шүү дээ?одоо энэ жонхуу гэгч төрийн хулгайч юугаа хийж доншуучилах гээд бна,нэр нүүрээ барсан хулгайч гэдэгээ мэдэх үү жонхуу мини ээ? Энэтхэг улсын зээл тусламжаар нефти боловсруулах үйлдвэртэй болох гэж бгааг мэдэж бгаа юу?цаашдаа энэ өр зээлийн оффшор данснаас жонхуу төлөхөд ямар ажил хийгээд бгаа юм,гадаад өр зээл 21 оноос эхэлж төлөхөд жонхуу хулгайч улсын өр ширийг яаж төлөхөд хуви нэмэр оруулах юм,тэр манийн өр ширгүй болох амлалт биелэгдэхгүй 20 онд дуусч ард иргэд энэ мананг арчиж хаях үүрэг даалгавар та нарын өмнө тулж ирсэн шүү?

zochin [185.39.141.109] 2019-09-16 10:34:43

amjilt hvsie erunhiilugchid uu ... mongoliig min huu tonoj buzarlasan enkh bayr bayr cv batbold bagabandi elbegdorjiin bolon 30 ger bvl nvvrschid opshorchdiin buzariig arilgah gej ... battulga erunhiilugch ih zovoj bn aa ..... bvv shantraarai .... tanii temtsel ard tvmnii hvsel yum shvv

Зочин [103.229.121.183] 2019-09-16 05:47:00

durak mine ene xvn songogdood 3 jil bolloo, gadaadad mash tsuuxun ybsn,

Dork [202.9.44.115] 2019-09-16 05:30:53

Hairan mungu


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.