Сураг нь  алдарсан сурах бичгийн мөрөөр

Aдмин / Боловсрол

2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт эхлээд 20 гаруй хонож байна. Гэвч сургуулийн сурагчдын сурах бичгийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Уг нь салбарын сайд нь бүх сурагчдыг түрээсийн сурах бичгээр хангана гэдгийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр хүүхдүүд сурах бичииггүй өнөөдрийг хүртэл хүлээлтийн байдалтай байна. Аргаа барсан эцэг эхчүүд зарим сурах бичгийг худалдан авч байгаагаа бидэнд ярьсан юм.

image

MEDEE.MN сайтын сурвалжлах баг сураг алдарсан сурах бичиг хэзээ бэлэн болох, номын худалдаанд хэр элбэг байгаа, хүүхдүүд хичээлээ хэрхэн хийж байгаа талаар сурвалжиллаа.

Багшийнхөө өгсөн даалгаврыг хийх ном байхгүй учир хэрхэхээ мэдэхгүй хүүхдүүд сандралдаж байгаа аж. Харин багш нар нь цахимаар номоо харж хийх боломжтойг сануулдаг аж. Гэтэл бодит байдал дээр гэртээ хүссэн цагтаа интернэтээр номоо үзэж, мэдээлэл авах хүүхэд хэр олон бол. Хоосон амлалт хийсэнгүй ажилгүй яамны балгаар хүүхдүүд сурах бичгээ хүлээсээр, харуулдсаар.....

Ингээд бид хуучин ном худалдаалж буй газруудад очиж, сурах бичгийн борлуулалт ямар байгааг сонирхлоо.

Сурах бичгийн хувьд хуучин, шинээсээ шалтгаалаад янз бүрийн үнэтэй байна. Тухайлбал, 8-12 дугаар ангийн сурах бичгүүд 2000 -6000 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол 6-7 дугаар ангийнх ховор учраас үнэтэй байгаа аж. Нэг ном нь 5000 түүнээсч илүү үнэтэй бас ховор байгааг ном худалдаалж буй хүмүүс хэлэв.

“Үйлдвэрүүдэд нөөцийн ном гэж тодорхой хэмжээнд байх ёстой. Тэр нөөцийн номыг төр хурааж аваад түрээслэх нэрээр сургуулиудад тарааж өгөх гэж бөөн асуудал үүсгэх юм. Шинээр үйлдвэрлэж байгаа нь юу л бол” хэмээн номын худалдаачин Л.Даваасүрэн тодотгож хэллээ.

image

Сурах бичиг худалдан аваахаар яваа Баянгол дүүргийн иргэн н.Туяатай уулзлаа.

“Сурагчдын ном түрээслэх ажил VIII сарын сүүлчээс яригдаж эхэлсэн. Гэвч бодит байдал дээр сурагчдын гар дээр ямар ч ном очоогүй. Хэзээ очих нь тодорхойгүй байна. Хүүхдүүд хичээл хийхэд үнэхээр хүндрэлтэй байна. Зурагтаар, интернетээр номоо ашиглах боломжтой гэх юм. Үнэн хэрэгтээ гэр хорооллын айлууд тэр болгонд интернет хэрэглээд байх боломжгүй. Жаахан ч гэсэн хүний амьдрал хэрэгтэй, ойр зүйл хийж баймаар юм. Ингэж удаж хүүхдүүдэд хүндрэл үүсгэх байсан бол номоо худалдаж ав гэдгээ хэлэх хэрэгтэй. Номоо хүлээсээр арван сар боллоо. Сураггүй байгаа сурах бичгийг түрээслэнэ гэдэг асуудлаа одоо болих хэрэгтэй” гэв.

Нромын худалдаа, эцэг эхчүүдийн байр суурийг сурвалжилсны дараа бид Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийг зорилоо.

Өглөөний ээлжинд орсон ангиуд тараад сургууль хөл хөдөлгөөнтэй байв.

VI ангийн хүүхдүүдтэй уулзаж ярилцлаа.

“Одоогоор ном худалдаж аваагүй. Түрээсийн сурах бичгээ хүлээгээд л байна. Манай сургуулийн захиргаанаас 10 хүүхдийн дунд нэг ном өгсөн. Тэр номоосоо хичээлээ хийж байгаа. https://econtent.edu.mn/ буюу цахимаар ном ашиглахаар үнэхээр хүндрэлтэй байдаг. Тиймээс цахимаар ном ашиглахгүй байгаа” гэлээ.

49 дүгээр сургуулийн сурагчдын хувьд “Сургуулийн захиргаанаас нэгдсэн журмаар түрээсийн ном хэрэглэх учраас ном худалдаж авахгүй гэдгийг хэлсэн. Тийм болохоор бид хүлээгээд л байна. Ном түрээслэх мөнгөө сургуульдаа хураалгачихсан, хэзээ ирэхийг мэдэхгүй” гэв.

Бодит байдлыг бид тал талаас нь харуулахыг хичээн сурах бичигтэй холбоотой хэд хэдэн газраас орлоо. Ингээд БСШУЯ-ыг зорилоо.

БСШУСЯ-наас энэ талаар тодруулахад “Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал боловсруулсан.

image

Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Яг хэзээ тодруулбал хэдэн сарын хэдний өдөр сурагчид сурах бичгээ гар дээрээ авах вэ, Ё.Баатарбилэг сайд аа.Хичээлийн шинэ жил 9-р сарын 1-ний өдөр эхэлдэг гэдгийг салбарын сайд, тус яамныхан мэддэг л баймаар. Сурагчид сурах бичгээ ашигладаг гэдгийг тус яамныхан гадарладаг л баймаар ....


Сэтгэгдэл

Сайдыг баривчил [66.181.186.182] 2019-09-24 11:10:06

Худал мэдээлэл өгч хүүхдүүдийг хохироож байгаа боловсролын сайд гэх энэ новшийг барьж хорь улс орны ирээдүйг боловсролгүй болгож байна ийм гамшиг гэж байх уу

Зочин [182.251.108.100] 2019-09-24 10:08:25

yooo unheer bolisoo bilee ene zasiin gazriig hurdan ogtsruulaachee . Baakhan hudlaa pop uls torchid duurchihsen. Tegeed hamgiin adgiin argaar uls tor hiij niigmiig buhimduulj oorsdoo ner hund olj avna . Yaa ene ulsad chi buhel buten ard tumen amdardgiin shdee . Dandaa facebook chid bish.

Сурагч [202.9.43.120] 2019-09-24 07:45:26

Хуучин номын худалдаанаас номоо авсан, гэхдээ маш үнэтэй авсан. Нэг номыг дунджаар 8,000-10,000 төгрөгөөр зарж бна лээ. 7р ангийн орос хэлний хуучин сурах бичиг ховор байгаа гээд 20,000 төгрөг гэж хээв нэг хэлж бна. Гэтэл 12р ангийн орос хэлний цоо шинэ номыг Аз Хур дэлгүүрт 6,000 төгрөгөөр зарж бна. Сурах бичиг ховор байгааг далимдуулж хэд дахин үнийг нэмж дамлан зарж бгаа нь бодит үнэн. Гадуур олдохгүй бгаа шинэ хуучин номнууд бүгд хуучин номын худалдаачдын лангуун дээр өрөөстэй бгаа. Урт цагааны урд бдг номын худалдаа.

Энэ [66.181.178.90] 2019-09-24 06:00:52

Энэ нөхрийг яах вэ Таминь ээ?????

Зочид [203.91.117.8] 2019-09-24 04:23:58

Луйварчид зүгээр л хулгай луйвараа хийж байгаан.

Зочин [66.181.176.109] 2019-09-24 04:04:08

Чадваргүй нөхөр сайд болжээ гэж

Зочин [66.181.161.11] 2019-09-24 03:12:52

archaagui saidiin balgaar huuhduud l hohirch bma zailaad ogooch muu nobshoooo

[202.131.227.178] 2019-09-24 02:09:53

МҮҮН Яамны тэнэгүүдийг бүгдийг нь зайлуулж ерөтнцөөс ХӨӨ

Зочин [103.229.123.64] 2019-09-24 00:32:19

Яах гэж ийм аулгайч нарыг бид сонгоод байна вэ???????

Зочин [103.229.123.64] 2019-09-24 00:31:42

Энэ сайданцарыг нь дүүжил

Biznes shuu dee [122.115.230.150] 2019-09-24 00:27:33

Ashig ni baga bolohoor nomoo hevluulehgui bgaa daa naad yaamnii nuhud. Said uuregdeed l bgaa bailgui dee ... ajlaa hii baatarbileg hudalch saidaa

Зочин [202.179.31.45] 2019-09-24 00:26:30

бнгдийг нь зайлуул


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.