Судлаач Ганаа: "Хэтэрхий соёлтой" улсын төсөв

Aдмин / Эдийн засаг

“Мөнгө байхгүй” гэж манай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг ямагт уйлан дуулдаг боловч манайд мөнгө хангалттай байгаа. Үүнийг нотлоход маш амархан. Зүгээр л 2021 оны улсын төсөвт соёлын төвүүд шинээр болон өргөтгөл, их засвар хийхээр төлөвлөсөн барилгуудын жагсаалтыг харахад л бүх зүйл ойлгомжтой болно. Би ямар ч дүгнэлт хийхгүй. Учир нь ямар дүгнэлт хийхээ уншигчид өөрөө мэднэ…

2019-2020 онд эхэлж 2021 онд дуусгахаар төсөвт тусгасан соёлын төвийн барилгууд:

1. Соёл, спортын төвийн барилга /Төв, Баянжаргалан сум/ 1,000.0 сая төгрөг

2. Соёл, спортын төвийн барилга /Төв, Борнуур сум/ 1,640.0 сая төгрөг

3. Соёл, спортын төвийн барилга /Төв, Сэргэлэн сум/ 1,000.0 сая төгрөг

4. Соёлын төвийн барилга /Архангай, Булган сум/ 900.0 сая төгрөг

5. Соёлын төвийн барилга /Архангай, Жаргалант сум/ 950.0 сая төгрөг

6. Соёлын төвийн барилга /Архангай, Чулуут сум/ 850.0 сая төгрөг

7. Соёлын төвийн барилга /Баян-Өлгий, Дэлүүн сум/ 50.0 сая төгрөг

8. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Баянлиг сум/1,250.0 сая төгрөг

9. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Өлзийт сум/ 1,000.0 сая төгрөг

10. Соёлын төвийн барилга /Говь-Алтай, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг

11. Соёлын төвийн барилга /Дундговь, Дэлгэрцогт сум/ 700.0 сая төгрөг

12. Соёлын төвийн барилга /Төв, Баянчандмань сум/ 1,100.0 сая төгрөг

13. Соёлын төвийн барилга, 150 суудал /Говь-Алтай, Цээл сум/ 500.0 сая төгрөг

14. Соёлын төвийн барилга, 200 суудал /Дорнод, Булган сум/ 1,386.8 сая төгрөг

15. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Идэр сум/ 50.0 сая төгрөг

16. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Нөмрөг сум/ 250.0 сая төгрөг

17. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Түдэвтэй сум/ 250.0 сая төгрөг

18. Соёлын төвийн барилга, 200 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 850.0 сая төгрөг

19. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Заг сум/ 225.7 сая төгрөг

20. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Хүрээмарал сум/ 400.0 сая төгрөг

21. Соёлын төвийн барилга, 240 суудал /Дундговь, Цагаандэлгэр сум/ 575.0 сая төгрөг

22. Соёлын төвийн барилга, 240 суудал /Өвөрхангай, Баянгол сум/ 500.0 сая төгрөг

23. Соёлын төвийн барилга, 240 суудал /Сүхбаатар, Уулбаян сум/ 500.0 сая төгрөг

24. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хөвсгөл, Арбулаг сум/ 50.0 сая төгрөг

25. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хэнтий, Мөрөн сум/ 1,300.0 сая төгрөг

26. Соёлын төвийн барилга, 250 суудал /Дорнод, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг

27. Соёлын төвийн барилга, 280 суудал /Өмнөговь, Баяндалай сум/ 300.0 сая төгрөг

28. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Толбо сум/ 1,150.0 сая төгрөг

29. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум/ 50.0 сая төгрөг

30. Соёлын төвийн барилга, 400 суудал /Сэлэнгэ, Баянгол сум/ 206.3 сая төгрөг

31. Соёлын төвийн барилга, 400 суудал /Хэнтий, Норовлин сум/ 1,375.0 сая төгрөг

32. Соёлын төвийн барилга, соёлын заал, 400 суудал, номын сан, 45 суудал /Дундговь, Эрдэнэдалай сум/ 1,500.0 сая төгрөг

2021 онд шинээр барих Соёлын төв, музейн барилгууд:

1. Соёл, урлагийн ордон, 500 суудал /Дорноговь, Сайншанд сум, 3 дугаар баг/ Барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсвийн нийт өртөг 7,000.0 сая төгрөг. Ирэх оны төсөвт 1,500.0 сая төгрөг хуваарилна.

2. Соёлын төвийн барилга, 200 суудал /Сүхбаатар, Түмэнцогт сум/ 2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг нь 1,988.5 сая төгрөг, ирэх оны төсөвт 800.0 сая төгрөг хуваарилна.

3. Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсөвт өртөг нь 1,700.0 сая төгрөг. Ирэх онд 450.0 сая төгрөг хуваарилна.

4. Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Тосонцэнгэл сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт төсөвт өртөг 1,700.0 сая төгрөг. Ирэх онд төсөвт 450.0 сая төгрөг тусгана.

5. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Батширээт сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.

6. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Галшар сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая. Ирэх оны төсөвт 850.0 сая төгрөг хуваарилна.

7. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.

8. Луут хот, Эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасны сургалт, мэдээллийн төв /Архангай, Өлзийт, Хотонт сум/ 2021 төсөвт 200.0 сая төгрөг тусгана.

9. Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/ 2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 5,000.0 сая. Ирэх оны төсөвт 1,000.0 сая төгрөг тусгана.

СОЁЛЫН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ, ИХ ЗАСВАР, МУЗЕЙН БАРИЛГАД ХУВААРИЛАХ МӨНГӨ

1. Соёлын төвийн өргөтгөл, их засвар /Баянхонгор, Бөмбөгөр сум/ – 100.0 сая төгрөг

2. Үндэсний урлагийн их театрын барилга /Улаанбаатар/ – 5,000.0 сая төгрөг

3. Ханхэнтий чуулгын барилга /Хэнтий, Хэрлэн сум/ – 606.4 сая төгрөг

4. Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/ – 2,032.0 сая төгрөг

5. Чингис хаан музейн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ – 4,286.8 сая төгрөг

6. Соёлын ордны их засвар /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/ – 550.0 сая төгрөг

7. Соёлын төв, спорт заалын их засвар /Архангай, Хангай сум/ -200.0 сая төгрөг

8. Соёлын төвийн барилгын их засвар /Говь-Алтай, Хөхморьт сум/ -170.0 сая төгрөг

9. Соёлын төвийн барилгын их засвар /Сэлэнгэ, Жавхлант сум/ – 285.0 сая төгрөг

10. Соёлын төвийн барилгын их засвар /Хэнтий, Дэлгэрхаан сум/ – 150.0 сая төгрөг

11. Эрдэнэзуу хийдийн барилгын их засвар /Өвөрхангай, Хархорин сум/ – 500.0 сая төгрөг

Одоо манай уншигчид манайд мөнгө байгааг ойлгосон гэж бодно. Соёлын төвүүд ч гайгүй. Үүний дараа контор, оффисын барилгууд гэж лайтай олон юм бий…

Эх сурвалж: ganaa.mn блог Судлаач Х.Д.Ганхуяг


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.60] 2020-11-22 14:17:35

nobshnuud

h [202.9.46.91] 2020-11-22 13:32:57

hohin mongoor songoltoo hiideg lalaruuudad yg taarsan lalruudan mongiiig vrj baina

Ард [66.181.183.177] 2020-11-22 08:04:07

Миний мэдэхээр БХР ын Баянлиг шинэ Стөвтэй

Зочин [66.181.161.107] 2020-11-22 07:31:06

Xuduuniixon shine sxan soyoliin towtei bj bolnoo, gexde odo tsag ue xetsuu bolod bn. Tsar taxal degded ard tumnii amidral xund bn. Iim bolxor ZG toswoo ergen xarj, tanaj bolox zarimiign tanaj, art irgediinxe eruul mendiin tuluu zartsuulax n dr bx. Koronagiin aidastai ued soyoliin tow barix xvn ch bxgui, soyoliin towoor uilchluulex xvn ch bxgui shd.

onOM [66.181.161.5] 2020-11-22 09:52:04

Юу яасан далий юм ярьдаг юм бэ. Хөдөөнийхөн соёлын төв хүсээд байна гэж хэн чамд хэлээд чи тэгж ойлгоод байгаа юм. Албан тушаалтнууд цементнээс л мөнгө хусдаг гэж хэлээд байна. Мөнгө хусах тухай ярихаар, далийгаад байх юм.

Mongol [202.126.88.43] 2020-11-22 07:00:05

Hun amiin 60% niisleld tovlorchihood bhad ene ih STovoor yaana daa. Ghdee Ene hudlaa l daa niit uniin dungiin 70% n tsavchaa yavj bgaa gj hardaj bna. Eruul uhaanaar bodhod iim tsag ued bolohgui l dee. Iim songolt hiisen dee haramsaj bna.

Itgegch [202.9.46.193] 2020-11-22 08:04:08

Ih hurlyn gishvvd said darga nar neg saihan vdbrochij hoshgiruulan sanal abah shougaa hiihed zoriulan barih gej bayartaigaar knopdoj baigaa.

Зочин [202.9.40.111] 2020-11-22 06:27:07

Сургууль цэцэрлэгүүдийн ариун цэврийн байгууламжид зарцуулъя.

Зочин [192.82.67.22] 2020-11-22 06:45:45

Хөдөөгийнхөн гэж соёлын төвтэй байж болохгүй хэрэг үү харин ч төвөөс илүүтэй хөдөөгийнхөө хөгжлийг дэмжих маш зөв юм бишүү

Иргэг [192.82.67.234] 2020-11-22 06:03:57

Бүгд орон нутаг суманд хэрэгтэй л зүйл байншдээ.одоо бгаа нь балгас болчихоод бна.баригдсан хойн нь чи л орж үзэхгүй байхгүй юудаа.соёлжилт хэрэгтэй.

Тавтай сайхан зооглоорой 21 аймаг, 330 сум 1570 багийн эвэртэн туурайтгуудаа [192.82.77.60] 2020-11-22 05:34:22

Энэ зөвхөн соёлын төвөөр дуусахгүйг хүмүүс бүгд мэдэж байгаа. Баахан шавар цемент овоолчихоод соёлын төв, тамгын ордон, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг гээд сайхан нэр өгчихөөд 50-60хувийг нь шат шатандаа идэх, ялсан намын угаадасаа дунд доод шатандаа өгөх арга нь. Дээрхи завхралын уг үндэс нь засаг захиргааны хуваарь, төсвийн оновчгүй зарцуулалт зэрэг тун том хэмжээний асуудалын тусгал. 30 жил яаж сүйрүүлж, сүйтгэж, идэж, ууж, хахууль цутгах, цутгуулахын яруу тод харуулсан ардчилсан МАНАН-даа баярлалаа.

Зочин [66.181.161.51] 2020-11-22 04:43:59

UVSAD MASH TOM SOYLIIN TOV BARJ baigaa ter zovhon Hurelbaatariin HHK

Зочин [103.140.11.2] 2020-11-22 04:42:01

арай ч дээ.харамсалтай

Иргэн [66.181.160.60] 2020-11-22 02:37:18

Ийм ч төрийн бодлого гэж юу байхав монголын баялагыг 30 жил шимсэн 1% ны мөнгө идэх төлөвлөгөө л байна ш дээ

Зочин [202.126.88.225] 2020-11-22 01:44:44

zaz yu gheb songoson hvmvvs ni uursduu shvvn bzd

зочин [202.21.103.86] 2020-11-22 01:10:30

Үйлдвэрлэлийн төв гэж бичих гээд соёлын төв гэж андуураад бичсэн байхөө

Зочин [139.5.216.209] 2020-11-22 00:21:27

Соёлын төв нэрээр мөнгө угаахад хялбар байдаг юм болов уу. Үүний оронд цэцэрлэг сургуулийнхаа бяцхан хүүхдүүдэд дотор нойл барих хэрэгтэйсэн дээ.

Зочин [72.140.194.106] 2020-11-21 19:53:38

Уучилаарай, аймагт соёлын төв төв биш харин модон жорлонгоосоо салгаж айл болгон дотороо халуун устай нойлын өрөө байвал энэ бол соёл байх .

Сайн бод [192.82.68.59] 2020-11-21 16:02:11

Арай ч ингэж мушгиж хүмүүсийг төөрөгдүүлж хор хутгаж болохгүй! Энэ бол хөдөөний харанхуй бүдүүлэг байгаа хүмүүст соёлын боловсролоор хүмүүжүүлэх Төрийн бодлого юм аа.

Зочин [123.120.168.200] 2020-11-22 05:28:16

uhsnii chin turiin bodlogo enuugeer dutaa yu, haluun ustsi surguul tsetserlegeer dutaa bishuu naad zah ni

Зочин [66.181.161.23] 2020-11-21 14:52:17

Хүн төрлөхтөн хиймэл оюун нар сар ангараг гаригийг судлахаар бүтээж байхад бид суманд шавар овоолж дундаас нь ланд200 хэдэн цаас унагаах ах дүүгээрээ хувааж идэх марафонд

иргэн [139.5.217.96] 2020-11-21 13:26:09

Уншаад эхлэнгүүт инээд хүрэв ёёооёөоооооеёөхоооеёөхахахахахахахххаахахаёооё

Зочин [59.153.87.42] 2020-11-21 13:13:46

Соёл урлагийн бодлого алдагдсанаас залуус гажиж эхэлсэн нь үнэн, харин эдгээрийг хэдэн жилийн дараа ЭЗ тогтворжихоор хэрэгжүүлж болох юм бна, дараа жилийн төсвөөс бүгдийг хасаад ЭЗ-аас сэргээхэд зарцуулья.

ЗОЧИН [64.119.19.221] 2020-11-21 12:23:18

ҮНЭХЭЭР "СОЁЛТОЙ ТӨСӨВ" БАЙНА. 4 ХҮҮХЭДТЭЙ ГАЗАР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРЬНА ОГТ ХҮНГҮЙ БРИГАД РУУ ӨНДӨР ХҮЧДЭЛ ТАТНА. МАНАЙ УИХ, ЗГ, ЕӨК ХИЙДЭГ АЖИЛ ЭНЭ. ДЭЭРХ "СОЁЛЫН ТӨСӨВ" ИРЭХ ХАВАР СУУРЬ ТАВЬЖ ЭХЛЭЭД 10 ЖИЛИЙН ТЭРБУМ ТЭРБУМЫН ЗАРДАЛ ГАРГАН ДУУСАХ ЮМ БИЗ ДЭЭ

Мөнгө идэх арга [66.181.161.58] 2020-11-21 11:04:42

Их гоё нэрийн дор улсын төсвөө хувааж идэх арга, соёлын яамны сайд нь гээд өөрийн толгойгүй Хүрэлсүхийн аялдан дагалдагч, бас дэлхийд бүтээлгүй ч Монголдоо номер 1 "Эрдэмтэн" гэж байгаа, шинжлэх ухаан ч адилхан, мөнгө тавиад хэдэн аялдан дагалдагч хөгшин-"академичид"-тэй нийлээд хусна

Зочин [139.5.218.173] 2020-11-21 10:18:20

21 зуун мэдлэг мэдээллийн тэсрэлт мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед соёлын төв бариад соёлтой болчдог гэж мугуйдлахаа больё. Соёлын яам ч гэх шиг. Талхаа олигтой хямд өртгөөр хийгээд бүрэн дүүрэн түгээчиж чадахгүй байж соёл урлаг ярихын. Соёл урлагийн хүмүшс тэгээд талх хийж чадхуу

Зочин [202.179.8.210] 2020-11-21 09:42:45

Манай улс соёл спортын төвтэй байж монгол улс хөгжинэ.Тэгээд бахь байдгаараа байх юм уу.Бид боловсролтой иргэн бэлдэж хөгжих хэрэгтэй биз дээ.Алийн болгон хөдөөнийхэн гэж дуудуулж байх юм.

үзэж сонсоход [64.119.18.15] 2020-11-21 12:36:45

Зуурдын зовлон, өвчин ч гэсэн цагаа болохоор арилаад өгнө. Улс орон тэр цагт бүх юмаа гөвчихөөгүй байгаагай даа. МАНАН, Энхбаяр нарын хонзогносон эсэргүүцэл одоо хэд хэдэн ТВ-ээр амь бөхтэй явсаар байгааг харж л байна.

зочин [66.181.161.61] 2020-11-21 10:20:29

маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг.Бүгдийг нь танах хэрэгтэй.өвчингүй бол жаргалын адил наад төсөвлөсөн мөнгүүд чинь Монголыг тахлаас аварна


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.