Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна

“Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.

Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.

Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.

Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, “ээжийг хайрла, хүүхдийг хайрла” гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш, харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай.”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.202] 2021-01-21 00:49:07

Эв нэгдлийг эрхэмлэгч биш эвдэрцүүлэгч яг мөн дөө

зочин [122.201.31.20] 2021-01-20 20:58:44

Энэ уйгаржин монгол бичгийн багш юу юу гээд байна аа, гэнэт одоо сэрж байгаа юм уу, урьд нь хаана байсан юм бол, өөрийнхөө урагшгүйг л яриад байна аа даа

Зочин [148.60.92.227] 2021-01-21 19:15:42

ene bygdiig hagarldyylaj ene zasagiig ch zailuulj bna uu?eereen songuuliar dahihiig siidjee,uund chini ardyyd dyrtai bna uu?...

Зочин [64.119.23.171] 2021-01-21 13:03:05

Яг

Зочин [150.129.142.23] 2021-01-20 18:50:10

Энэ нийгэм цүнх баригчдын нийгэм болсон тэд ямар ч чадваргүй мөнгө болон хүнд долигнож албан тушаалд очиж бгаа учир ямар ч хүнлэг сэтгэл байхгүй Одоо манай нийгэм ийм л болсон хаана ч энэ байдал газар авсан

Зосин [202.126.89.129] 2021-01-20 18:26:39

ЗГ үүргээ ухамсрлаачээ

Зочин [103.10.21.53] 2021-01-20 17:32:38

МОНГОЛ хүний ХҮН ЧАНАР .ХҮНИЙ МӨС алга болсны шинж ....АРДЧИЛАЛ 30 жил хөгжихдөө УЛС ОРНЫГ МИНЬ ДАМПУУРУУЛЖ хоосолж устгаж тонон дээрэмдэж хулгайлж луйвардаж ацаглаж талцаж наймаалцаж ТОГЛООМЫН УЛС болголоо доо ХҮН АРД нь ядуу зүдүү өлмөн зөлмөн ХОТ НИЙСЛЭЛ НЬ тоос шороотой зэгэл саарал ТӨРИЙН ЭРХЭНД хэн ч гарсан УЛС ОРОН МААНЬ хөгждөггүй АРД ИРГЭД МААНЬ баяждаггүй нэг л биш байгаад байх юм .....УЛС нь хөгжилгүй ИРГЭД нь боловсролгүй ХОТ нь зэгэл саарал ИРГЭД нь ядуу байх нь ХЭНД АШИГТАЙ ВЭ .....ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГАА ДАРГА САЙДУУД .....ХУРДГҮЙ УДААН яст мэлхийн хурдаар л өдөр хоногийг өнгөрөөх юм Галтай цогтой залуус ДЭЭШ ГАРААД Ч АМЖИЛТГҮЙ ...ганцаардана хэл амаа үдүүлнэ хайрцаглагдана эсвэл АЛБАН ТУШААЛД дөрлүүлнэ ИЙМ байхад яаж хөгжих вэ дээ ДУБАЙ СИНГАПУР тай зэрэгцэхээ больё гэхдээ ИРГЭНЭЭ ДЭЭДЭЛСЭН... ЦЭВЭРХЭН БОЛОВСОН хотод амьдармаар байна ....ХООСОН ОРОН СУУЦНУУДДАА ИРГЭДЭЭ ОРУУЛАХ ТАЛЫН АРГА БОДООЧ ...ХУРДТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Зочин [192.82.78.117] 2021-01-20 16:52:11

VACCINE__covid-19____________???????????????????

Зочин [103.10.21.53] 2021-01-20 16:39:38

Өргөө эмнэлгийнхэний буруу шүү дээ АМАРЖСАН ЭЭЖ шинэ ИРГЭН 2 тоо ТАНГАРАГ өргөсөн ... ЭМЧ ХҮНИЙ ЁСООР хандсангүй Тэд эмч эмнэлгийн ажилчид биш.... хүн төрхтэй араатнууд ӨРГӨӨГИЙН УДИРДЛАГУУДАД хариуцлага тооц Жинхэнэ ХҮН ШИГ ХҮН ...ХҮНИЙ ТӨЛӨӨ ХҮМҮҮС ЭМЧ эмнэлэгт ажиллаж байх ёстой атал бүүр төрөх эмнэлэгт хүн араатнууд ажиллаж байдаг .... ТАЛБАЙ ДЭЭР ОЧИЖ ЦУГЛАСАН ОЛНЫ ӨМНӨ УУЧЛАЛ ГУЙЖ АЖЛАА ӨГ

Зочин [64.119.18.98] 2021-01-20 16:32:57

Сонгуулийн шоу эхэлжээ

Зочин [66.181.181.88] 2021-01-20 15:36:38

БАТТУЛГА ҮНЭХЭЭР АРД ТҮМНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮМ БОЛ ХОЛООС ХЦУАХ БИШ АРД ИРГЭД ДУНД ОРООД МАН Ы КОММУНИСТ ДАРАНГУЙЛАЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БОДИТОЙ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ

ЗОЧИН [66.181.178.166] 2021-01-20 14:56:47

ЭНЭ БАТТУЛГА ООРОО ЕСТОЙ ХОГЫН АМЬТАН

ЗОЧИН [202.126.89.115] 2021-01-20 14:42:53

ӨӨРТ ЧИНЬ ХАМААГҮЙ ЮУ ТЭЭ ХӨНДЛӨНГӨӨС НЭГ ИХ ДҮГНЭСЭН НОВШ

иргэн [202.131.243.190] 2021-01-20 14:42:06

Монгол Улсын Ерөнхийлөнгч яагаад 3--р биеэн дээр яриад байна аа.

иргэн [202.131.243.190] 2021-01-20 14:41:11

Ерөнхийлөгч яагаад 3-р бие дээр яриад байна аа

ЗОЧИН [66.181.188.25] 2021-01-20 14:40:42

ЭНЭ ТѲРИЙН САЙН МУУ ТѲРИЙН 3 ѲНДѲРЛѲГТ ХАМРАГДАНА БОЛСОН ЯВДАЛЫГ ТА НАРЫН ДООРХИ ХҮМҮҮС МУУ СЭТГЭЛ ГАРГАЛАА УДИРДЛАГА ЗАСАГЛАЛАА АНХААРЦГААЯ ЕРДѲѲ ДУГАРЧ БАЙГАА ДУУГҮЙ БАЙГАА БҮГД ДОР БҮРНЭЭ ЗАСАХ УЧИРТАЙ ХҮМҮҮСЭЭ АМЬДДАА БИЕ БИЕ ЭЭХАЙРЛАЯ

Зочин [202.21.98.238] 2021-01-20 14:37:23

ТӨРИЙН ТЭРГҮҮН НЬ ЧИ ӨӨРӨӨ ЮМ ЧИНЬ АСУУДАЛ ӨӨРТ ЧИНЬ БАЙНА. ЮМ БҮХЭН ДЭЭР ХУДЛАА ПОПОРХОО БОЛИОД АЖЛАА ХИЙНЭ ҮҮ! ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГТ НЬ ЗАЙ БОЛЖ ҮЗ!!!

ЗОЧИН [66.181.178.166] 2021-01-20 14:55:41

Естой новшийн еронхийлогч оороо тийм цагаан юм байхдаа

Зочин [192.82.69.110] 2021-01-20 14:37:20

Монголыг хорлогч энэ хужааг ч гэсэн хугацаанаас нь зайлуулая

Mongol ulsiin irgen [203.91.115.51] 2021-01-20 14:10:00

Ard tumnee malnaas dor uzdeg zasag mongold l bna,ta nar hiisen buh uiliin uree ugaasaa edelne.

Zochin [202.126.89.183] 2021-01-20 14:01:10

Tursun emegteig nutsgeneer n huuj gargalaa. Ene yamar zasag be

ЗОЧИН [103.10.22.158] 2021-01-20 13:51:22

Монгол улсад хүний эрх зөрчигдөж эхлээд удаж байна ,Ардчиллыг нухчин дарж байгаа 2016 оны сонгуулиас хойш Монгол хүний үнэ цэнэ маш доогуур болж нам шүтсэн бүлэглэлүүд хүний эрхийг уландаа гишгэх болсон шүү дээ 90 онд бидний байгуулсан хүний эрхийг дээдлэгч ардчилсан тогтолцоо нүдний өмнө нуран унаж дарангуйлал тогтож бн,

suvd [124.158.68.179] 2021-01-20 13:36:03

ULS ORON CHINI YU BOLJ BAINAA . AJILAA HIIGEECGEE. CHADAHGUI BAIGAA UCHIR UUCHLALT GUIGAAD OGTSOROOCHEE

Zochin [103.229.121.21] 2021-01-20 13:30:39

Hun chanaraas ni harj uzwel yun hunii erh mantai.Dunguj amarjsan eh huniig gemt heregten shig achaad yawj bgaag ni haraad setgel uragdlaa , yasan ch tuilshirch handaggui jujigchid we. Uwchin helj irdegguig usan teneguuded ahiad neg sanuulhaas,margaash uursduu uwduud ene ehees doloon dor achuulahiig hen medeh wedee..

mongolhuu [66.181.161.87] 2021-01-20 13:23:42

bayarla tanid

Туяа [66.181.161.95] 2021-01-20 13:19:14

Монгол оронд монгол хүн биe биeнээ хайрлах ухаан дутмаг бна. Хүн хүнээ хайрлах хүндэтгэх ёс заншил алдагдсан. Урлаг уран сайхнаар хүмүүжүүлэх ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх ажил гажуудал үүсч алан хядах тамлан зовоох мөнгө маф гэх мэт кино ихээр гарах болсон нь хүмүүжил ёс зүйд доголдол үүсэх шалтгаан болж бна. Аливаа нэгэн албан тушаалд чадвар чадамжгүй хүмүүст албан тушаалд томилгоо хийж бгаа нь ард түмэндээ хүрч үйлчилэх төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаж бгаагийн нэг жишээ төрсөн эмэгтэйд гаргаж бгаа ёс зүйгүй үйлдэл харуулж бна

Зочин [66.181.185.88] 2021-01-20 13:09:23

Ерөнхийлөгч дуугарах цаг болсон энэ МАНгасууд улс орнийг сүйрүүллээ

Зочин [66.181.161.49] 2021-01-20 13:02:25

уриа - лоозун , амлалт - гуйлт ... хайран ч ерөнхийлөгчийн орон - зай ...

цог [103.10.22.67] 2021-01-20 12:48:33

сүүлийн гучин жилд мэргэжилтний мэдлэг чадвар дорой , ажил зохион байгуулах сэтгэлгээ хөгжөөгүй , хариуцлага хүлээх тогтолцоо алга болсон зэргээс гадна дарга, намыг шүтэн олз олох гэсэн хэсэг бүлгийн өрсөлдөөн төрийн албыг гутааж байгаа.

Зочин [64.119.24.134] 2021-01-20 12:40:42

БИД Монгол улсын иргэд мөнүү Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй удаж байна шүү.Үндэсний аюулгүй байдлын 3 гишүүн юу бодож байдгын болдоо .Ухаан санаанд нь сонгуулиас өөр юм бодогдохоо болсын байхдаа

zochin [66.181.161.55] 2021-01-20 12:33:49

hicheel zaagad zavgui bsn,bagsh bish bsn yum u

Оюун [202.9.46.51] 2021-01-20 12:26:31

Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй болсоор удаж байна. Мөн Үндсэн хуулинд заасан иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, амьд явах эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Засгийн Газар үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна.


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.