Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хуулийн төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.30) Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өргөн барив.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн уялдаа, хоорондын нийцлийг хангаж, түүнийг боловсруулан батлах тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Улсын Их Хурал 2020 оны хаврын ээлжит чуулганаар шинэчлэн баталсан. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хууль нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцэхгүй байгаа учраас хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж заасны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд Төсвийн тухай болон бусад хуулийг нийцүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Төслөөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтын уялдаа, нийцлийг хангаж, зарим нэр томьёоны тайлбарыг нэмэх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрх, Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болон дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг, богино хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт зарим өөрчлөлтийг хийх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.
Бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх субьектийн эрх, үүрэг, бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн нэршлийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл: Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд төслийг боловсруулсан байна. Цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
Тодруулбал, кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлжээ. Кибер аюулгүй байдал нь алдагдсанаар үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулах эрсдэлтэй мэдээллийн систем, дэд бүтэц бүхий байгууллагуудыг тодорхойлж, аюулгүй байдлыг нь хангах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх механизмыг бүрдүүлэх, энэ төрлийн халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагааг энэхүү төслөөр хуульчлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Төрийн байгууллага хооронд, төр-хувийн хэвшил, иргэд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх талаар тогтмол мэдээ мэдээлэл солилцож байх зохицуулалтыг хуульчлахаар төсөлд мөн тусгасан байна. Үүний зэрэгцээ олон улсын байгууллага болон гадаад улс орнуудтай кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар хамтран ажиллах, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлын талаарх зохицуулалтыг хуульчлах юм байна.
Мэдээллийн аюулгүй байдлын аудитын талаарх зохицуулалт нь шинэлэг зохицуулалт гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ. Кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм, журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу дээрх шинэлэг зохицуулалтыг тусгасан байна.
НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орныхоо хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх, хамтын ажиллагаа гэсэн үндсэн таван үзүүлэлт, дэд 25 үзүүлэлтийн хүрээнд кибер аюулгүй байдлын индекс гаргадаг. Манай улс хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг зэрэг үндэслэлээр 2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна.
Сайд Ц.Нямдорж мөн "Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа. Уг төслийг өмнө өргөн барьсан ч хэлэлцүүлгийн шатанд Засгийн газраас буцаан татсан бөгөөд шаардлагатай өөрчлөлтүүдийг тусган дахин өргөн барьж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл
зочин [124.44.184.129] 2021-07-01 14:16:55
Монголын хуулиуд Герман, Австрали, Орос /эрүүгийн г.м/ ба бусад орнуудын хуулиас хуулсан байдаг гэж УИХ-ын дарга нэгэн хурлын үеэр хэлэв үү? Тэгэхээр Цэндийн Нямдорж гуай 20-24 жил Хууль зүйн сайд хийхдээ дээрхийг хийсэн болж таарах уу? Одоо мөн үргэлжлүүлсэн үү? Халуун будаанд амаа түлэх вий?
Зочин [148.60.92.227] 2021-07-01 10:56:53
Nyamdorj yaj ch hyyli sanaachlaad chi yanzandaa l haragdana,chamd itgedeg hyn baihgyi ee!!chi Enhbayariig yalaa daa?Chamaig HYTADIIN TAGNYYL GEED BAIGAAM BIS UU,;;;;;;;;;;;;;;;;;
Зочин [122.201.19.99] 2021-07-01 04:49:05
Мэнгэтэй өвгөн үхээгүй юм уу бузарын өвгөн Дэд сайд Баатаржавт их өртэй юм шиг бгаан Элчин сайд болголоо энэ хогийн өвгөн үхлийн муухайгаар үнээ чи
Зочин [66.181.187.141] 2021-07-01 03:17:07
Бас орондоо зассан хуулиа гууль болгосон бол уу.
Иргэг [59.153.112.205] 2021-07-01 03:01:00
Хог Монгол төрийг зайдалж энэ этгээд насаараа тэжээлгэж эргэж идоээ.Бурууутан нь мэдээж Монголчууд өөрсдөө
Атаархаад яахав [192.82.74.227] 2021-07-01 01:12:30
Энэ хүнд атаархаад яахав. Ажлын төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэж яваа хүн. Ховорхон чадвартай хүн. Амжилт хүсье. Нямкадаа
Зочин [64.119.24.227] 2021-06-30 18:28:52
Хуульгүй газар
МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [66.181.185.228] 2021-06-30 17:56:17
ИХ.ХУРАЛЫН.ГИШҮҮД.ЧИНЬ.ЯВЖ.ЯВЖ.ЖҮЖИГЧИД.БАЙДАГ.БОЛОЛТОЙ.ШҮҮ.БҮГДЭЭРЭЭ.КИНО.ЖҮЖИГЧИД.БАЙДАГ.НЬ.КИНО.МАТРИХС.САЛОН.АМЬД.ДҮРИЙН.СОЛИЛЦОО.ИХ.ХИЙДЭГТЭЙ.ХОЛБООТОЙ..БАЙНА.БАТДЭЛГЭР.ХАДАМ.ААВ.АЧ.НАРАА.ЗҮГЭЭР.БАЙЛГААРАЙ.ЯАХАВ.ЯАХАВ.ШАРТЛААС.НЬ.ГАРААД.ХЭДЭН.ЖИЛ.КИНО.НЭГТГЭЛ.ДЭЭР.ХООЛ.УНДТАЙ.ЦАЙНЫ.ГАЗАРТ.АЖИЛД.ОРУУЛААД.АЯТАЙ.ДУХТАЙ.БАЙЛГААД.БАЙСАН.ЧИНЬ.ДАВРААД.ХАМААТАН.САДАНГГДЫНХАА.АЧ.ЗЭЭ.НАРЫГ.ХҮЧИНДЭЭД.АВААД.СУУСАН.НӨХӨР.ШИГ.НЬ.ЗАГНААД.БАЙНУУ.ДА.БОЛЬЖҮЗЭРЭЙ.ДЭ.ОЛОН.ХҮН.НҮДТЭЙ.ТӨР.ТӨМӨР.ЦАРАЙТАЙ.ШҮҮ.ЯНЗ.БҮРИЙН.ЮМ.ЧИХЭНД.СОНСОГДООД.БАЙНА.ШҮҮ.АЧ.ХҮҮ.ОНОНГИЙНХОО.АЧ.ГАВЪААГ.ИНГЭЖ.ХАРИУЛААД.БАЙВАЛ.ИХ.Л.МУУХАЙГААР.УУЛЗАЖ.УЧИРНАА.ГЭДГИЙГ.ОЙЛГООРОЙ.ЭРТЭЭРЭЭС.ХОЙШ.Л.СОЛОНГООГЫН.ӨМДИЙГ.НЬ.ШУВТЛААД.БӨХСДӨӨД.БАЙГАА.СУРАГТАЙ.СОЛОНГООНУУД.БҮГД.ИХЭРҮҮД.БАЙДАГ.УЧИРДУНДНЬ.ЯАВАЛ.ЯАЧИХААД.БАЙДАГИЙГ.089.ДҮГЭЭР.АНГИД.ХАМТ.БАЙСАН.СОЛТОТОЙ.ХУЛГААЧУУД.ЧИНЬ.ДЭВЭРГЭЭД.БАЙДАГИЙГ.НЬ.БҮР.МӨСӨН.БОЛИУЛААРАЙ..
МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [66.181.185.228] 2021-06-30 17:39:41
Я.ПОН.УЛСЫН.МОРЗООР.ЯРЬЖ.БАЙНА.ИХ.ТЭНГЭРИЙН.АМАНД.ХУУЛЬ.ЗҮЙН.САЙДЫГ.ЧИНЬ.ҮГЭНД.ОРООГҮЙ.УЧИР.БААХАН.СУРГАМЖ.ХАЙРАЛЖЭЭ.ТЭД.БУРГАСТАЙН.УУЛЫНХ.НЬ.БЭЛД.ДЭЭШ.НЬ.РАРУУЛЖ.ХЭВТҮҮЛЖ.БАЙГААД.БААХАН.ХОШНОГДОЖ.ХОШНОГДОЖ.БАЙГААД.ТАМД.ИЛГЭЭЛЭЭ.ИЙМ.ШИЙТГЭЛМОНГОЛД.БАЙДАГЫН.БАЙНА.ӨМНӨД.СОЛОНГОСЫН.НАГНАЙ.НУГНАЙН.ЖҮЖИГЧИДИЙН.ШИЙТГЭЛ.БОЛОЛТОЙ.ТЭД.МОНГОЛ.ДЭЭТЭЙ.ГЭРТ.НЬ.ЯВЖ.ОРООД.МЭНД.АМУР.ГЭЭД.ХӨӨРӨГ.ЗӨРҮҮЛЖ.БААХАН.ХАР.ТАМХИ.ТАТААД.ТЭГЖ.БАЙТАЛ.ЧИНГИС.ХААН.УУГААД.НЭГ.МЭДСЭН.ЧИНЬ.БУРГАСАН.ДОТОР.ӨМД.БАНДААШЫГ.НЬ.ШУВТЛУУЛААД.БААХАН.НААЖ.БАЙГААД.ЭРЛЭГИЙН.ИЛЧ.НЬ.ИРЭЭД.АВААД.ЯВСАН.СУРАГТАЙ.
тэнэг [103.140.11.136] 2021-06-30 16:41:17
мэнгэтийг төрөөс зайлуулах цаг нь болоогүй юу
Зочин [122.201.22.214] 2021-06-30 15:08:47
Жинхэнэ төрийн хар хүн дээ!! Энэ 30 жилд хугарч нугарашгүйгээ үлдсэн ганцхан төрийн түшээ!!
иргэн [139.5.219.169] 2021-06-30 13:40:25
Энэ муу тэнэг хөгшин чинь хуулиа биелүүлэхгүй - хүний эрх зөрчихөөд юуны чинь өөртөө зориуласан хууль хийж суугаа юм.энийг тэтгэвэрт нь гаргаач !!!!!!"""насаараа ажилаад ч улсад нэмэр биш нэмнээс болов зайл!!!!!!!!!огцор чи та нар бүнд !!!!!!!өдөрт 15 хүний алтан амь үржгдэж байхад үхсэний чинь хууль !!!!!!!!!!!!!
Иргэн [192.82.76.31] 2021-06-30 13:32:56
Хууль нэртэй жонхуугаа зуурсаар байх юм . Одоо болимоор юм.
Зочин [66.181.177.154] 2021-06-30 13:04:54
Үхэж далд ороосой
Хахахагх [64.119.23.148] 2021-06-30 12:58:41
Хууль зүйн сайд хичнээн жил хийв. Тэгсэн торгуулиа төлдөггүй .аас,