ЗУРХАЙ: ХОЛ ГАЗАР ОДОГСОД БАРУУН ХОЙД ЗҮГТ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИСТОЙ

Aдмин / Нийгэм

2024-09-06, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

Аргын тооллын: 2024-09-06, Баасан гараг

Наран ургах шингэх: 06:17-19:23.

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр

Билгийн тооллын 3, Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, Намрын дунд харагчин тахиа сарын дөрвөн ногоон харагчин тахиа өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06:17-19:23.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болой.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.