ЗУРХАЙ: ХОЛ ГАЗАР ОДОГСОД ХОЙШ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИСТОЙ
2024-09-13, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10
Аргын тооллын: 2024-09-13, Баасан гараг
Наран ургах шингэх: 06:27-19:09
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.
Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр
Билгийн тооллын 10, Сугар гараг. Суулга одтой, Намрын дунд харагчин тахиа сарын зургаан цагаан цагаан луу өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:27-19:09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.
Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Хол газар яваар одогсод хойшоо гаргавал зохистой.
Сэтгэгдэл