Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашины утаа эзэлж байна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашинаас ялгарах утаа эзэлж байна.

Жолоочид дийлэнхдээ сонгож хэрэглэдэг “АИ92” шатахуун нь “Евро-2” стандартын бензин, түлш юм. Үүний оронд “Евро-5” стандартын шатахууныг хэрэглэж эхэлвэл ялгарах утааг багадаа 20 гаруй хүртэл буурч байгальд орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Иймд “Евро-5” стандартыг нэвтрүүлэхээр ажиллана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хэллээ.

вропын орнууд “Евро-3”-ыг 2001, “Евро-4”-ийг 2006, “Евро-5”-ыг 2009, харин “Евро-6”-г 2015 оноос хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлжээ.

Олон улсад автомашины моторын эдэлгээнд тустай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр нь “Евро-5” стандартын шатахууныг хэрэглэж байгаа юм.

“Евро-5” стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж “Евро-2”-оос 200 дахин бага байдаг байна.

Харин “Евро-5” дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95 хувь, нүүрсхүчил болон метан хийг 80 хувь, азотын ислийг 90 хүртэл хувиар тус тус бууруулдгийг судалгаагаар гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: MNB.MN


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.177] 2024-09-09 19:49:24

Салдангын Салдагарал минь битий машин гэж шаагаарай. Хүний эрх чамаас өмнө байсан чамаас хойш ч өайна шүүүү.

Зочин [103.168.34.166] 2024-09-08 20:30:59

Тэр шүүрээр хог шүүрдэж шороо, тоос босгож байгаа чинь бас том нөлөөтэй шүү.

Зочин [103.212.118.22] 2024-09-08 18:49:20

Энэ Монгол хэл мэддэггүй тэнэг сэтгүүлчдийг яах вэ. Жолооч нар гэж бичээчээ тэнэгээ!!! Жолоочид гэдэг чинь чи энэ жолоочид ямар нэг өгөх гэж байгаа гэж юм шиг ойлгогдоно шүү дээ. Дунд сургуулиуд Монгол хэл, уран зохиолын хичээл заахаа больчихсон юмуу.

Зочин [202.126.91.143] 2024-09-08 08:56:47

ХӨДӨӨНИЙ МАШИНЫГ ХӨӨЖ ГАРГААЧЭЭ ХӨДӨӨНИЙХӨН ХИЙХ АЖИЛГҮЙ ШӨНӨ Ч УНТАХГҮЙ ТАКСИД ЯВЖ ТҮГЖРЭЭ УТААГ НЭМДЭГ ШҮҮДЭЭ БҮГДИЙГ ХӨӨЖ ГАРГААЧЭЭ. МӨН ХАМГИЙН ИХ БААРАНД АРХИДАЖ ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ ЗАВСАРГҮЙ ЗӨӨХ ЗАВААРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨДӨӨНИЙХӨН ХИЙДЭГ ШҮҮДЭЭ.

Зочин [202.9.46.102] 2024-09-06 19:23:09

Ирээдүйд улаанбаатарчууд бүгдээрээ хорт хавдраар үхэх болно.

Олон шалтгаан байгаа ш дээ. [66.181.191.37] 2024-09-06 19:45:11

Шалтгаан нь утаа их гаргадаг хуучин машин, утаа их гаргадаг гэрийн зуухнууд, утаа маш ихээр гаргадаг цахилгаан станцууд, уулын аманд хогны цэгүүд дээр шатааж байгаа хог, амнаасаа утаа сүнгэнүүлдэг тамхичид ш дээ. Ганц бензин биш, тэгээд ч ойрын 30 жил бид бензинээс татгалзаж чадахгүй.

зочин [66.181.186.73] 2024-09-06 19:04:53

Энэ УБ хотын зураг юмуу? Энд Монгол хүн харагдахгүй байна уу? Энэтхэгчүүд биш үү? эсвэл УБ-т дан гадаадынхан амьдардаг болчихсон юмуу? Гэр хороолол утааны эх үүсвэр гээд дайраад байснаа яасан бэ? одоо автомашин руу дайрах гэж байгаа юмуу? Энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийгээд бодит үнэнийг тогтоож чадахгүй байгаа юмуу?

Гол асуудлаа бичихгүй, хөндлөнгийн зүйл л бичих юм. [66.181.160.14] 2024-09-06 14:15:19

Ер нь хуучин машины хураамжийг НЭМЖ, эздэд нь хуучин машин унахыг АШИГГҮЙ болгох хэрэгтэй. Энэ талаар яагаад бичдэггүй юм бэ? Машинаа, ялангуяа хуучирсан машин цөөлж байж л машины утаа багасна ш дээ.

Зургаа ядахдаа монгол болгоочээ. [66.181.160.14] 2024-09-06 14:08:12

Улаанбаатарынхаа зургийг авчихаж чаддаггүй Монголын редакци байна ш дээ. Хүмүүс ээ! Зургийн аппарат эднийд байдаггүй юм болов уу, эсхүл зүгээр л сэтгэл нь байхгүй редакци юм уу? Аль нь юм болдоо?

Зочин [202.9.40.31] 2024-09-06 12:46:24

Худлаа хуцхаа боль авилга нам дагасан өлөнгүүдээсээ овшоор нүүрс ждү богд уулын газар ногоон хуучин автобус гэээд хулгаачдааа ард түмнии хөрөнгииг буцааж олж ав

Зочин [66.181.180.37] 2024-09-06 12:20:40

Худлаа, тэгвэл зун яагаад утаагүй бдаг вэ, машин явж л бгаа шүү

Зочин [202.131.225.53] 2024-09-06 09:22:07

хэт их хар утаа хаядаг машин автобусыг шууд журамлах хөдөлгөөнд оруулахгүй байх хэрэгтэй, хүний эрүүл мэнд чухал бна


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.