Сургууль, автобусны буудал орчимд халаасны хулгай ихээр үйлдэгдэж байна

Aдмин / Нийгэм

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу энэ оны есдүгээр сарын 1-5-ны хооронд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэх 36 иргэнээс дуудлага мэдээлэл ирүүлсэн.

Дээрх хулгайлах гэмт хэргүүдийн дийлэнх нь нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд иргэд гудамж талбай олон нийтийн газар, сургуулийн орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон байна.

Дээрх гэмт хэргээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 этгээдийн үйлдсэн 11 үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай учир иргэн та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны өврийн хэсэгт хийж, зах худалдааны төв, гудамж талбай, явган хүний гарц зэрэг олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, таны өмчлөх эрхэд халдах боломжийг бусдад бүү олгоорой.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.70] 2024-09-10 09:44:56

Энэ хулгайчдыг хуруугий нь таслаад хаявал яасын. Хүний эд хөрөнгө хулгайлж өөрсдийгөө тэжээж амьдрана гэж юу байхав дээ. Энэ энэрэнгүй гэдэг хуулийг өөрчилж хулгайчгүй монгол болвол яасын. Япон гэхэд тэр их хүн амтай мөртлөө хулгай гэж байхгүй хүмүүс нь амар тайван явж байх юм байна лээ шүү дээ. Гадаадын туршлага судлаад л байхын иймэрхүү зүйлийг илүү их судлаад амьдрал дээр хурдан хэрэгжүүлмээр байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.