Д.Трамп: ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд талархаж байна! Дайн удахгүй дуусна, дахин нэг ч хүний амь үрэгдэх ёсгүй

Д.Тулга / Улстөр

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярилцсанаа албан ёсоор мэдэгдлээ. Трамп хэлэхдээ, 'Сая би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй удаан, маш үр дүнтэй утсаар ярилцлаа. Бид Украин, Ойрхи Дорнод, Эрчим хүч, хиймэл оюун ухаан, долларын хүч болон бусад олон сэдвээр ярилцсан.

Манай хоёр улсын ард түмэн Дэлхийн 2-р дайны үед хамтдаа амжилттай тулалдаж байсан түүхтэй бөгөөд ОХУ хэдэн арван сая хүнээ дайнд алдсан, бид ч мөн адил олон цэргүүдээ алдсаныг бид мартаагүй.

Бид АНУ, ОХУ-ын давуу талуудын талаар ярилцаж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Бид хоёр улсын хоорон дахь ойр дотно хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, тус тусын улсад хийх айлчлалын талаар ч ярилцлаа. Иймээс дайныг зогсоох зөвшилцлийн ажлын хэсгийн уулзалтыг нэн даруй эхлүүлж, мөн энэхүү үйл ажиллагааны талаарх мэдээллийг Украйны Ерөнхийлөгч Зеленскийд өгөх болно.

Би Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Уолц, Элчин сайд бөгөөд тусгай элч Стив Виткофф нарыг хэлэлцээрийг удирдан явуулахыг хүссэн бөгөөд энэхүү зөвшилцөл амжилтанд хүнд гэдэгт гүнээ итгэж байна.

Хэрвээ би Ерөнхийлөгч байсан бол олон гэм зэмгүй иргэдийн амь насыг авч одсон дайн болохгүй байх байсан, гэхдээ дайн болсон, харин одоо дуусах ёстой. Дахин нэг хүний ч амь үрэгдэх ёсгүй. Би Ерөнхийлөгч Путинд цаг зав, хүчин чармайлт гаргаж ярилцсанд талархаж байна.

Мөн өчигдөр орой Цагаан ордонд биечлэн угтаж авсан Марк Фогелийг ОХУ сулласанд талархаж байгаагаа дахин илэрхийлье. Бидний хамтын хүчин чармайлт амжилттай үр дүнд хүрнэ гэдэгт би итгэж байна' хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

хүннү [202.9.46.214] 2025-02-13 20:01:50

Трампад Энх тайвны Нобелийн шагнал өгөх ёстой. Ашгүйдээ дайн дуусах нь. Одоо Украйн улсыг сэргээн босгох үйл хэрэгт дэлхийн улс орнууд гар бие оролцох хэрэгтэй. Оросууд бүрч илүү оролцох ёстой. Газаа 3 жил үнэ төлбөргүй нийлүүлэх ёстой.

Зочин [202.126.88.195] 2025-02-13 16:33:52

JoBaiden buh hariutclagiig huleen gesen uguu

Зочин [202.126.92.90] 2025-02-13 14:40:01

Путин агуу удирдагч трамп хүн төрлөхтний өмнө маш том гавьяа байгууллаа

Зочин [202.126.89.122] 2025-02-13 22:54:02

Ёстой мундаг хоёр ерөнхийлөгч Путин , Трамп !!! Энэ дайн хурдан дуусч улс орнууд эвлэрэн эвлэлдэн энх тайвнаар найрсаг оршин тогтнож цаашид нэг хүний ч амь эрсдэлгүй зогсох болно гэж 2 том улсын гүрний ерөнхийлөгч нар санаа нэгдлээ .Тун удахгүй дайн зогсоно .Дайны улмаас амь үрэгдсэн аль аль талын амь үрэгдэгсдэд гүнээ эмгэнэл илэрхийлье . Одоо сэргээн босголт нэн даруй эхлэх хэрэгтэй .Энэ дайн хичнээн зуун мянган орос эрс хичнээн зуун мянган украйн эрс хичнээн арван мянган европын эрсийн амийг авч одов ..Үнэхээр өөрийн эрхгүй нулимс бөмбөрч байна . Ахин ийм дайн ийм үл ойлголцлоос үүдсэн олон зуун мянган эрсийн амь бүү үрэгдээсэй .

Зочин [66.181.188.15] 2025-02-13 12:32:20

Путлер ялагдаж

Putin mandtugai [103.168.34.165] 2025-02-13 12:26:14

Oros sh nar maani yljee.ura ura ura

Зочин [103.168.34.165] 2025-02-13 12:26:46

Oros ah nar maani ylsan

Зочин [112.72.9.122] 2025-02-13 12:04:28

путин нохой хожжээ украйнаас газар урж чадлаа дараагийнх нь үхэр монгол болох байхдаа

Зочин [103.168.34.165] 2025-02-13 12:25:08

Teneg mal ve chi

ккк [202.9.41.104] 2025-02-13 11:49:44

ЯНКУУД ЗАЙЛ

Зочин [202.9.41.104] 2025-02-13 11:22:46

Путин мандтугай. Янкын доодохыг хөхөгчид амаа татацгаа

Зочин [66.181.185.46] 2025-02-13 11:19:49

Байден фашистын бүх гар хөлүүд маш хүнд том ялагдал хүлээлээ. Энэ нь хамгийн түрүүнд Европийн болон фашист бандер Зеленскийд энэ тэргүүнд хамаатай.

Bi [202.9.47.38] 2025-02-13 11:19:11

ёстой мундаг, дэлхий үүнийг л хүлээж байсан

зочин [202.9.41.104] 2025-02-13 10:44:28

Трамп бол шүдгүй арслан

зочин [202.9.41.104] 2025-02-13 10:35:22

Зөнөг Трамп ялагдчиж

зочин [202.9.41.104] 2025-02-13 10:29:43

Путин ялжээ. Зөнөг Трамп яаж ч чадсангүй

Зочин [202.9.46.214] 2025-02-13 20:03:42

өмхий амаа тат. Чиний Байден байсан бол украйнчууд зөвсоор байх байлаа.

зочин [202.9.46.95] 2025-02-13 10:09:30

Путлёр номхорч дээ

Зочин [202.70.37.210] 2025-02-13 10:11:48

харин ч хүссэндээ хүрчихэж байгаам бишүү


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.