Х.Нямбаатар: Хийн түлшинд шилжсэн айл өрхүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Монгол Улсын засгийн газрын өнөөдөр (2025.03.19)-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллээ.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг албажуулан баталлаа. Нийслэл хотод 200 мянган айл өрх хатуу түлш буюу нүүрсний хэрэглээтэй байна. Түүнчлэн 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим уурын зуух агаарын бохирдол үүсгэж байна.
Мөн бүртгэлтэй 804 тээврийн хэрэгслээс 500-600 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, ТЭЦ 2, 3, 4 болон Амгалангийн дулааны цахилгаан станцууд агаарын бохирдол үүсгэх эх үүсвэр болж байна.
Хамгийн гол нь хатуу түлш хэрэглэж буй 200 мянган айл өрх агаарын бохирдол үүсгэж буй гол эх үүсвэр болж байна. Тиймээс 2025-2026 онд 32 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх тогтоолын төслийн баталлаа.
Айл өрхүүд хатуу түлшнээс сайн дураараа татгалзах, стандартад нийцсэн дулаалга хийсэн тохиолдолд нийслэлээс тухайн айлуудад хийн түлшний зуух байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар өгөх, халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийг хийн түлшинд шилжсэн айл өрхүүдэд олгоно" гэв.
Сэтгэгдэл
Зочин [118.238.243.82] 2025-03-22 08:48:39
Цахилгаан станц барихад л мөнгөө зарцуулмаар байна.
Иргэн [66.181.184.251] 2025-03-21 18:30:48
Автомашины тоо арай л дэндүү их байнаа!!! Автомашины тоогоо 50-60- мянгаараа багасгая!!! Туулын хурдны зам тавиаад ч гэсэн нэмэргүй, хаана ч гэсэн зогсоолгүй болжээ!!!
Монгол [202.9.46.186] 2025-03-21 03:33:54
Маш зөв шүү. Одоо хийн түлшны үнээ доошлуул.
Mongol [202.9.46.186] 2025-03-21 03:32:57
Маш зөв шүү
Зочин [66.181.178.251] 2025-03-20 18:20:46
Гадаадад газаар бүх айлуудыг цэнэглэж халаадаг юм билээ утаагүй их зүгээр санагдсан.Газ дуусангуут тусгай хүмүүс ирж солидог...
Зочин [202.131.234.123] 2025-03-20 15:02:48
энэ бүтэлгүй шаар юм аа. ямар балай юм дарга болгоод тэнэгүүдийг хөөргөөд байдаг байнаа
Зочин [112.72.9.122] 2025-03-20 09:13:26
машины тоог цөөл А бүсийн татвар ав
Зочин [66.181.161.9] 2025-03-23 12:01:19
Solior
Зочин [202.55.183.178] 2025-03-21 10:56:40
Дампуу бодолтой нөхөр байна даа чи
[69.174.155.58] 2025-03-20 05:53:33
Бас юун 100000 вээээ Болиочээ
Зочин [202.179.22.188] 2025-03-19 17:10:40
Хийн түлшний угаар гэж бас байна биз дээ. Бас л хордож аюул болохгүй юу.
Иргэн [203.169.48.150] 2025-03-19 16:44:10
Энэ халамжийн чанартай жижиг ажлуудаа больмоор юм. Тэрний оронд эрчим хүний эх үүсвэрүүдээ нэмгэгдүүлэх тал дэээр бодитой арга хэмжээ авмаар байна.
зочин [66.181.188.47] 2025-03-19 16:02:21
Яагаад дандаа бүх зүйлд ийм сонин сонин урамшил, хөнгөлөлт, халамж амладаг төр засаг вэ? Монголчууд хийг хэрэглэж чадах уу? эсвэл хийнээс болж олон хүний амь нас эрсдэх үү? угаартах уу? Хямд өртөгтэй, 30-40 м2 талбайтай нийтийн орон сууц олноор нь энд тэндгүй бариач ээ. Гэр хорооллуудад дэд бүтцийг нь шийдээд өгчихөөч ээ, тэгвэл өөрсдөө амины орон сууц барина шүү дээ. Автомашины ялгаруулж байгаа бохирдлыг сайтар судлаач ээ, үүний бодит үнэн байдлыг ил тод хэлээч ээ. 1 автомашин 1 цаг ямар хэмжээний бохирдол ялгаруулдаг вэ? Моторын чадал, шатахууны зарцуулалтаар нь ялгаад үүнийг гаргаж нийтэд мэдээлээч ээ. Иргэд дулаан, тухтай, эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй биз дээ? Үүнийг хэн хэрхэн яаж хангах вэ? ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ШИНЖЛЭХ УХААНЧ ЗӨВ ШИЙДЭЛ, ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ НИЙГЭМ
Зочин [66.181.186.202] 2025-03-24 11:16:27
Үнэн
Зочин [192.82.66.181] 2025-03-19 14:42:29
хөөрхий дээ, цорвойгоод л байх юм . шийдэл нь зөв үү,цахилгаан станц,цахилгааны үнэ зэрэгтээ л анхаарал тавих хэрэгтэй шүү
зочин схд оршин суугч [122.201.23.226] 2025-03-19 14:42:26
сайн байна уу нэгч яндангүй бахаар төсөл хэрэгжүүлээд бүх халаалтай цахилгаанаар шийдсэн айл өрхийн цахилгааны хэрэглээний үнэ нэмсэн нь амьдралд маш том цохилт боллоо. энэ тал дээр авах өөр арга хэмжээ байна уу шөнийн хэрэглээний хугацааг 9-сарын 15аас 5- сарын 15 хүртэл шөнийн хөнгөлөлтийг үргэлжлүүлээд өгөөч тарифаа иргэн харж буулгах талаар бодооч гэр хороололд амьдрахад маш хүнд болж байна шүүү
Иргэн [202.126.91.227] 2025-03-20 15:03:10
Маш зөв.Сэргээгдэг эрчим хүчийг ашиглах, нарны халаалт зэргийг иргэдтэй хамтарч зээл тусламжаа үүнд зориулбал алс хэт нь сайн.Хийн газ оновчтой шийдэл биш.Яндангүй болсон иргэд хохирч цахилгааны үнээ дийлэхээ болилоо.