Ө.Шижир: Мууг нь ярихаар гаргадаггүй, “хар тамга” дарчихдаг
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 2005 онд батлагдсан хуульд 10 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд 2024 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус хууль хоёр жилд нэг удаа өөрчлөгддөг гэсэн үг. Нэмэлт өөрчлөлт орох бүрт сайжирсан уу гэвэл бас үгүй.
МҮОНРТ 650 хүний орон тоотой. 26 тэрбумын үйл ажиллагааны зардалтай. Үндсэн хөрөнгө нь 16 тэрбум. МҮОНРТ-ийн хөрөнгө 16 тэрбумаар үнэлэгдсэн хэрэг үү. Маш том объект шүү дээ. Одоо таван давхар барилга ч 16 тэрбумаар зарагдахгүй. Тэгэхээр үнэлгээгээ дахиад хийлгэх хэрэгтэй.
МҮОНРТ 2024 оныхоо тайланг Үндэсний зөвлөлөөрөө оруулаагүй гэж энд ярилаа. Тэгэхээр 2025 оны тайланг оруулаагүй гэсэн үг. Төрийн байгуулалтын байнгын хороо уг тайланг яагаад УИХ-д танилцуулахаар хуульчилсан бэ гэхээр МҮОНРТ-ийн үйл ажиллагааг ил тод, тайлагнадаг хэлбэр рүү л оруулах гээд байгаа юм.
Өөрөө, өөртөө тайлагнадаг бус томилж, төсвийг нь баталдаг УИХ-д тайлагнадаг болгох гээд байгаа гэсэн үг. МҮОНРТ-ийн асуудал дээр улс төрчид маш болгоомжтой ханддаг. Мууг нь ярихаар гаргадаггүй. “Хар тамга” дарчихдаг. Сайлаад магтаад байхаар гаргадаг. Зарим хүмүүст бол үргэлж нээлттэй. Энэ чинь улс төрийн хараат байдал байхгүй юу.
Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй. Би буруу санаагүй бол зөвлөлийн гишүүдийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс томилдог. Улс төрийн субъектүүдээс томилдог учраас МҮОНРТ хараат бус байна гэх ойлголт локигоор бодсон ч байхгүй" гэв.
































































Сэтгэгдэл