Монгол-Оросын бизнес уулзалт болно

Aдмин / Орон нутаг

2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08:00 цагт: Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос хэл хуурчдын II чуулганыг Соёлын өвийн үндэсний төвд зохион байгуулна.

08:00 цагт ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт багаж, тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа болно.

09:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

09:00 цагт Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийг тохиолдуулан МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж МУБИС-ийн оюутан, залууст зориулан “Эцэг эхийн ачийг хариулахуй” сэдвээр айлдвар айлдана.

09:00 цагт: МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл МУИС-ийн оюутан залуучуудад "Энэрэл нигүүлсэхүй сэтгэл" сэдвээр илтгэл тавина.

11:00 цагт: Монгол-Оросын бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.

11:00 цагт: Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан. Эдгээр багийн бүтээлийг энэ сарын 11-14-нд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг Хангарди ордонд зарлана.

13:00 цагт: МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Насны авшиг" Гандантэгчэнлин хийд, Батцагаан цогчэн дуганд болно.

14:00 цагт: Чуулганы нэгдсэн хуралдаан болно.

14:30 цагт: МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл "Асрал энэрлийн сэтгэлийг хөгжүүлэхүй" илтгэлийг Гандантэгчэнлин хийд, Батцагаан цогчэн дуганд болно.

-Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр тохиож байна.

-Монголын уламжлалт хэл хуурын өдөр тохиож байна.

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.

-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан “Бидний хооронд” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарч байна.

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-МУСГЗ П.Цэгмидийн "Би..." шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.

-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно.

Хилийн чанадад:

-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилж байна.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Сэлэнгэ: Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн" энэ сарын 13-ныг хүртэл гарна.

Өмнөговь: МЗЭ, МСНЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын "Үзэсгэлэнт говь" цаасан барын үзэсгэлэн "Говийн байгаль" түүхийн музейд энэ сарын 14-ныг хүртэл үргэлжилнэ.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.